Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд зургаан автомашин мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ.
Осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, гурван том хүн, нэг хүүхэд гэмтсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулж, прокурорын хяналт дор шалгаж байна.