x

Австралийн соёлын сар эхэллээ

Австралид Төгсөгчдийн Холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсад суугаа Австрали улсын элчин сайдын яам, Нийгмийн зөвлөх үйлчилгээний хүрээлэн, Моззис Монгол Австралийн Нийгэмлэг, Хүүхдийн төв номын сан хамтран АВСТРАЛИЙН СОЁЛЫН САР-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

2020 оны Аравдугаар сарын 19-нөөс нэг сарын хугацаатай явагдах энэхүү арга хэмжээ үргэлжлэх юм. Энэ долоо хоногт Австралийн уугуул иргэдийн соёлын 7 хоног болж байна.

Австралийн уугуул иргэдийн соёлын талаарх ойлголт өгөх, үндэсний онцлогийг илтгэн харуулах уран зургийн үзэсгэлэн гарахын зэрэгцээ энэхүү арга хэмжээнд нийт 14 уран бүтээлч оюутан залуус хамрагдан Австралийн уугуул иргэдийн уран зургийн талаар судалж, заалган үндэсний арга барилаар бүтээл туурвилаа. 

Сургалтыг зааж буй СУИС-ын ДДУС-ын монументаль уран зургийн багш Г.Амгаланбаатар: Австралийн абориген урлаг, үүсэл соёл болон түүний талаар арга ажиллагааг зааж, судалгаа болгон энэхүү үзэсгэлэнг гаргаснаар оюутнууд маань өөрсдийн зохиомжийг зургаар илэрхийлж байна”

Монументаль уран зургийн 4-р курсын оюутан С.Эрдэнэбилэг: “Бид дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд болохоор аль болох орон орны дүрслэх урлагийн мэдээлэл, судалгааны ажлуудтай танилцаж байх нь нэг ёсны үүрэг байдаг. Ялангуяа австралийн уугуул иргэдийн мэдээлэл бидэнд төдийлөн нээлттэй байдаггүй болохоор миний хувьд өнөөдөр нилээн мэдээлэл авч, сонирхолтой урлагт суралцсан, их үр өгөөжтэй үйл ажиллагаа болж байна”

Австралийн соёл урлагийн талаар судалсан оюутнууд маань цааш үргэлжлүүлэн дунд сургуулийн зурагт хайртай, зурах дуртай хүүхдүүдэд сурсан зүйлээ бататган хичээл заахдаа баяртай байгаагаа монументаль уран зургийн оюутнууд илэрхийлж байлаа.

Ийнхүү Австралийн Урлагийн 7 хоног энэ бүтэн сайн хүртэл буюу Аравдугаар сарын 25-ныг дуустал Хүүхдийн номын санд үргэлжлэх тул хүүхэд, залуус, ээж, аавуудыг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.

АВСТРАЛИЙН СОЁЛЫН САР-ын албан ёсны нээлт 2020 оны Аравдугаар сарын 26-ны өдөр 17.00 цагт МУИС-ын Номын санд /5 давхарт/ болох бөгөөд энэ сарын хугацаанд Австралийн КИНО 7 хоног, Австралийн номын үзэсгэлэн, Австралийн Боловсролын 7 хоног зохион байгуулагдана.

Түүнчлэн ЕБС-ийн 1-ээс 6 дугаар ангийн хүүхдүүдийн дунд "Австрали орон миний төсөөллөөр" гар зургийн уралдаан, "Миний мэдэх Австрали орон" сэдэвт Эссэ бичлэгийн англи хэл дээрх уралдааныг 7-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд зарлаж байгаа тул хүүхэд, багачууд идэвхитэй оролцохыг урьж байна!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 51 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 53 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 16 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 18 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 33 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 3 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 4 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 13 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 16 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 9 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 37 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 55 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 5 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 6 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top