x

Дагавар хүүгээ хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо

Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны дагавар хүүхдээ санаатай хөнөөсөн Б.Хүлгэнд бүх насаар нь хорих ял оноолоо. 

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хүлгэнд холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны  6 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулжээ.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долоодугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэж Улсын Дээд Шүүхээс мэдээллээ. 

Хэргийг сануулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулсан байж болзошгүй байдалтайгаар амь насаа алджээ.

Хэрэг гардаг өдөр Б.Хүлгэн, хүүгийн ээжтэй болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уусан байна. Талийгаач хүүгийн ээж, хамт байсан хүмүүстэй хамт дэлгүүр ороод ирэхэд нь Б.Хүлгэн хүүг нь унтуулчихсан хэмээн оронд нь хэвтүүлсэн байсан ч тухайн үед амиа алдсан байжээ. Урьдчилсан байдлаар хүүгийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдсон юм.

Б.Хүлгэн нь 24 настай 2013, 2015, 2017, 2018 онуудад хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав 1 цаг 19 мин Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэгдэв 1 цаг 21 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 23 мин Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэх хэрэгтэй 1 цаг 25 мин Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана 1 цаг 26 мин Их Хурал дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана 1 цаг 27 мин Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 12 цаг 31 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 12 цаг 32 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 12 цаг 35 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 12 цаг 36 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 14 цаг 35 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 15 цаг 15 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 15 цаг 28 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 16 цаг 40 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 18 цаг 17 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 18 цаг 30 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 18 цаг 40 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 19 цаг 5 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 19 цаг 21 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 19 цаг 22 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top