x

МҮХАҮТ Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ТББ /МОСДХ/ хооронд харилцан хууль эрхзүйн хүрээнд бие биенээ дэмжиж, хамтарч ажиллах зорилгоор энэхүү “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т үзэглэлээ. Хоёр байгууллага харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түгээх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт уялдаагаар дэмжин ажиллах, харилцан бизнесийн болон бусад мэдээлэл солилцох, гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь сурталчилан таниулах зорилгын хүрээнд хамтран ажиллах юм.

Өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээллийг зөв цэгцтэй хүргэх нь ямар чухал вэ гэдгийг хүн бүр мэдэрч байгаа. Монголын олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр мэдээллийг хэрхэн зөв цэгцтэй хүргэх, энэ чиглэлд эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч, хамтарч ажиллах нөхцөл боломж нээгдэж байна. Танхимын хувьд хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах зорилго. Мөн олон сувгийн үйлчилгээгээр дамжуулж танхимын гишүүдийнхээ мэдээллийг хэрхэн зөв оновчтой хүргэж ажиллах вэ гэдэгт анхаарч ажиллах болно” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

Харин МОСДХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Пүрэвням “Олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бол харилцаа холбооны салбарт бизнес эрхлэгчид юм. Бидний зүгээс танхимтай хамтран ажилласнаар ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чухал үүд хаалгыг нээлээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл олон суваг дамжуулагчдын нийтлэг эрх ашгийг хамгаална. Мөн олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бусад төрлийн бизнесийн байгууллага болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад худалдаа аж үйлдвэрийн танхим холбогч гүүр болно гэж үзэж өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 50 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 51 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 52 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 53 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 9 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 10 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 11 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 28 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 30 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 43 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 45 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 46 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 47 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top