Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны урд хэсэг болон Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн гар тийш буцаж эргэх хөдөлгөөнийг нээхээр болжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32-р байрны урд хэсэг, мөн дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Драгон төвийн урд хэсгийн автозамын зүүн гар тийш буцаж эргэх тээврийн хэрэгслийн эрчим болон нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор эргэлтийг 2020 оны Аравдугаар сарын 26-ны даваа гаригаас эхлэн түр хугацаанд нээхээр болсон байна.
Иймд тус хэсгийн замаар зорчиж буй жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа сайтар хангаж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.