Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж байна. Гомдол гаргагч нь гомдлоосоо татгалзаж, зөрчил тогтоогдоогүй 9 гомдлыг харьяалах төрийн байгууллагуудад шилжүүлсэн байна.
Мөн аравдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 58 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт 108 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 277 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 219 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагджээ.