x

Цасан шуурганаар малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр аравдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсэж цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.  

Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10.0 мм цас орж, цасан шуурга шуурч Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-24 м/с хүртэл ширүүсжээ.

Харин 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурч, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар салхины хурд 9-14 м/с, говийн аймгуудын зарим нутгаар түр зуур 28 м/с хүртэл хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт 3, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт 5, Өмнөговь аймагт 3, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

Мөн 20-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гурван иргэн самар түүж яваад нэг иргэн нь төөрч сураггүй болсон тухай дуудлагаар Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явуулж байх үед тухайн иргэн Батсүмбэр суманд айлд эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдэж, эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 53 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 58 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 1 цаг 7 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 1 цаг 11 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цаг 17 мин Хөлгүй цэнгэлийн цаг 2 цаг 32 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 2 цаг 51 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 3 цаг 17 мин Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ 3 цаг 40 мин Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ 3 цаг 41 мин Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл илэрхийллээ 3 цаг 42 мин Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо 3 цаг 43 мин Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ 3 цаг 44 мин Монгол, Хятад, Оросын Дагуурын дархан цаазат газрын хамтарсан хурал Чойбалсанд болов 3 цаг 44 мин Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв 3 цаг 45 мин М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ 3 цаг 47 мин Баллистик пуужин, агаараас хамгаалах лазерын эсрэг: Иран, Израиль хоёрын зэвсгийн тулаан 3 цаг 52 мин Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав 5 цаг 19 мин Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэгдэв 5 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 5 цаг 23 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна
Top