x

Уругвай улсад визгүй зорчдог болно

Монгол Улсын Засгийн газар, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой. 

Дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болох юм. 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Уругвай улсын тухай товч: 

Өмнөд Америкийн Уругвай улс нь Бразил, Аргентины хооронд дунд орших жижигхэн орон. Үүгээрээ манай Монголтой төстэй. Гэхдээ Уругвай нь ашигт малтмал зэрэг байгалийн баялгаар хомс, мөн халуун орны ховор модод ч энд бараг ургадаггүй. Гэтэл энэ улсын нэг хүнд ногдох орлого 13 мянган доллар байгаа нь бүс нутагтаа дээгүүрт орно.

Уругвай улс нь Латин Америкийн хамгийн хөгжилтэй орнуудын нэг бөгөөд гэмт хэргийн гаралт бүс нутагтаа маш бага. Энэ улс эдийн засгаа экспортод чиглүүлсэн, хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйгаас төсвийн гол орлого орж ирдэг. Уругвайчууд бод малыг махны, хонийг ноосны чиглэлээр үржүүлдэг бөгөөд газар нутгийнхаа аравны есийг хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг. Малын бэлчээр л гэхэд 14 сая гектар эзэлдэг аж. Хачирхалтай нь энэ улсын хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ердөө есөн хувь нь хөдөө аж ахуйд, 76 хувь нь үйлчилгээний салбарт, 15 хувь нь үйлдвэрлэлд ажилладаг. 3,5 сая хүнтэй энэ орны хүн амын 92 хувь нь хотод амьдардаг. Учир нь үйлдвэр, байгууллагын 75 хувь нь нийслэл хот Монтевидеод төвлөрчээ. Эрчүүдийн дундаж наслалт 73, эмэгтэйчүүд 80 байдаг байна. 

Уругвай нь цагаан арьстнууд зонхилсон Латин Америкийн цөөхөн улсын нэг. Учир нь XVI зууны үед Испани, Португаль өнөөгийн Уругвай улсын газар нутгийг эзэлж, уугуул оршин суугчид болох чарруа омгийн индианчуудыг устгажээ. Уругвай газар нутгийн хэмжээгээр дэлхийд 88-д ордог. Албан ёсны хэл испани. 

Хоёр том улсын хооронд хоршдог энэ орон 1828 онд тусгаар тогтнолоо зарласан. 

Уругвайн 40 дэх Ерөнхийлөгч Мухика ямар ч хамгаалалтгүй явдаг. Тэрбээр Ерөнхийлөгчийн өргөөнд бус хотын захын жижиг фермд эхнэртэйгээ амьдардаг. Эхнэр нь тус улсын парламентын дээд танхимийн гишүүн аж. Тэд 2005 онд гэрлэжээ. Мухика 1987 оны «wolkswagen beetle» машинаас өөр өмчгүй, данс ч байхгүй. Тэр хуучин машинаа өөрөө унаж, ажилдаа явдаг. Мухика сарын 11680 долларын цалинтай ч ихэнхийг өөрийн нам, орон сууцны улсын хөтөлбөрт хандивладаг. Иймээс түүнийг дэлхийн хамгийн даруу Ерөнхийлөгч гэдэг. 

uruguay president зурган илэрцүүд
Uruguay's President Jose Mujica

uruguay зурган илэрцүүдuruguay зурган илэрцүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 1 цаг 26 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 1 цаг 27 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 1 цаг 32 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 1 цаг 33 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 1 цаг 34 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 1 цаг 36 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 2 цаг 9 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 2 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 2 цаг 13 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 3 цаг 43 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 3 цаг 43 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 3 цаг 44 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 3 цаг 49 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 3 цаг 50 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 3 цаг 54 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 3 цаг 56 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 3 цаг 58 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 4 цаг 13 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 51 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 5 цаг 55 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top