Засгийн газрын хуралдаан болж байна.
Өнөөдрийн хурлаас хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлж, төсвийг шийдвэрлэжээ.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ.
Төр, иргэн, аж ахуйн нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах асуудал болчихоод байна" гэжээ.