Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:56 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэг нь энэ сард хийхээр төлөвлөгдсөн ес дэх удаагийн нислэг бөгөөд нийт 256 иргэн эх орондоо ирж байна. Иргэдийг ХӨСҮТ, Новотел, Альфа зочид буудал, Энхсаран, Ивээлэн амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
УОК-ын шийдвэрээр энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадаас 2700 гаруй иргэнээ татан авахаар болсон.
Одоо үлдсэн хоёр нислэг:
-
Аравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар /Европын орнуудад байгаа иргэдээ татна/
-
Аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус хийх хуваарьтай байна.