x

БНХАУ, ОХУ руу хийх нислэгийн шинэ чиглэлүүдийг эхлүүлэх саналыг дэмжжээ

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан өчигдөр цахимаар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэцсэн юм.

Цахим хуралд гурван улсын аялал жуулчлалын салбарын удирдлагууд, мэргэжлийн холбоодын зөвлөл, төр болон хувийн хэвшлийн аялал жуучлалын төлөөллүүд оролцлоо.

"Манай улс анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа гэж тодорхойлоод байна"

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Мөнхийн хөрш гурван орны хувьд бид аялал жуулчлалын салбараа хамтран хөгжүүлэх, харилцан ашигтай туршлага, мэдээлэл солилцох, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж харж байна.

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд хими, эмийн үйлдвэрлэлийн дараагаар дэлхийд гурав дахь том эдийн засгийн салбар болсныг мэргэжлийн байгууллагаас онцолсон.

Манай орны хувьд ч анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбараараа тодорхойлоод байна. Хэдийгээр цар тахлаас үүдэн салбар зогсонги байдалд орж, багагүй алдагдал хүлээгээд байгаа ч бид үүнийг боломж болгон ашиглаж аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг хийгээд байна. Өнөөдрийн хуралдаанаар цаашид гурван улсын хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүийн талаар хэлэлцэж, үр дүнтэй санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна" гэлээ.

"2019 онд манай улсаас 141,927 жуулчин Монголд аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт"

ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагын дарга Догузова Зарин Валерьевна “Аялал жуулчлалын салбар бол улс орнуудын нөхөрсөг харилцаа, найрсаг хамтын ажиллагааг бататгаад зогсохгүй эдийн засгийн маш том салбар байдаг. Энэ утгаараа хөрш гурван улсын хувьд бидэнд энэ салбарын маш том боломж, үүд хаалгууд нээлттэй байна гэж бид харж байна.

Өнгөрсөн онд манай улсаас 141,927 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх онуудаас 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Бид энэ өсөлтийг алдалгүй гурван улс харилцан зорчиж, аялах жуулчдын тоогоо нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэнэ гэж найдаж байна. Бид гурван улсын аялал жуулчлалын маршрутыг урьдчилсан байдлаар гаргаж, бэлэн болоод байгааг хэлэхэд таатай байна” хэмээв.

"Бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна"

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Сью “Дэлхий нийтээр бид амаргүй цаг үеийг туулж байна. Тэр дундаа аялал жуулчлалын салбар бүхэлдээ ганхаж, хүнд нөхцөлд орсон. Гэхдээ Хятад улсын хувьд энэ цаг үеийг даван туулах, эрсдэлийг шинэ боломж болгохоор хичээн ажиллаж байгаа. Тухайлбал, бид дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их ажил өрнүүлж байна.

Мөн аялал жуулчлалын шинэ бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулан, хөрсөн дээр буулгах ажлууд үргэлжилж байгааг онцолмоор байна. Аялал жуулчлалын салбар нь зөвхөн аялаж, зугаалаад зогсохгүй соёлыг түгээх хамгийн том гүүр байдаг. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа батжих нь улс хооронд эв найрамдалт харилцаа бэхжих үндэс суурь болдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд биелэлээ олж, үр дүнд хүргэнэ гэж итгэж байна" гэдгийг хэлсэн юм.

Хуралдаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Монгол Улсаа төлөөлөн хэд хэдэн саналыг тависан байна.

Тухайлбал, цар тахлын дараа гурван улсад харилцан аялах жуулчдыг тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулан ажиллах, гурван улсад харилцан сургалт, сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, БНХАУ-ын олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас Монголын авиа компаниуд нислэг үйлдэх, мөн манай улсын Хүннү эйр компани Кызыл, Владивосток хот руу нисэх бэлтгэл ажил хангагдсан учраас дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлсэн юм. БНХАУ, ОХУ-ын талаас дээрх саналуудад нааштай хариу өгч, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 6 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 8 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 11 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 12 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 13 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 31 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 33 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 40 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 48 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 28 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 18 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 19 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 29 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 32 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 24 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 52 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 10 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 20 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 21 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top