x

Төсвийн байнгын хорооны гишүүд ИНЕГ-т ажиллалаа

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд орлого төвлөрүүлдэг төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх  чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Анандбазар, Д.Өнөрболор нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллалаа.

Энэ удаагийн УИХ онцгой нөхцөлд төсвийн хуулийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн зардал, алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зарцуулалтын тэнцвэрийг хадгалж батлах ёстой. Нөгөө талаас COVID-19-тэй эдийн засгийн үед орлогыг бүрэн дайчилж, тэвчиж болох зардлуудыг танах шаардлага үүсэж байгаа юм.

Олон улсад нисэхийн салбарын бизнесийн 80 гаруй хувь нь уналтад орсон бөгөөд эргэн сэргэж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах хүртэл 3-4 жилийн хугацаа шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тухайлбал, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос COVID-19 халдвар давтан дэгдэж байгаа явдал, бизнесийн зорилгоор зорчих урсгал бага, зорчигчдын болгоомжлол зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан олон улсын зорчигч урсгал 2023 онд, зорчигч тээврийн орлого 2024 онд тус тус COVID-19 цар тахлаас өмнөх үеийн үзүүлэлтэд хүрнэ гэж тооцоолжээ.

Манай улсын иргэний нисэхийн салбарын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг навигацийн орлого буурч байна. Тодруулбал, 2018 онд навигацийн орлогоос 167.7 тэрбум төгрөг, 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2020 онд 75 тэрбум төгрөг болтлоо буурчээ. Одоогийн байдлаар 60 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газраас өнгөрөгч дөрвөн жилд олон улсын агаарын замуудыг чиг шулуун болгох ажлыг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1656 тн түлш хэмнэн, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5220 тн бага байх тооцоог гаргасан байна.  Мөн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг шинэчилж, 16 шатлалаар хураамж авдаг болжээ. Энэ ажлын үр дүнд орлого 2016 онд 180 тэрбум төгрөг байсан бол 2017 онд 246 тэрбум төгрөг болж өсжээ.

Агаарын тээврийн орлого 2019 онд ДНБ-ий 2.4 хувь буюу 498 тэрбум төгрөгт хүрч байсан бол энэ онд 1.1 хувь буюу 224 тэрбум төгрөг болтлоо буурсан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын тухайд навигац буюу өнгөрөлтийн нислэгийн орлого, нисэх буудлын хураамж, хөөрөлт буулт, ачаа шуудан гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнээс орлогоо бүрдүүлдэг. Жилд дунджаар 130 мянга гаруй өнгөрөлтийн нислэг хийгддэг байсан бол 2020 онд өмнөх онтой харьцуулахад орлого 147.7 тэрбум төгрөг буюу 46.1 хувиар буурчээ. Мөн буулт, хөөрөлтийн орлого өмнөх оноос 12.7 тэрбум төгрөг буюу 77.4 хувиар, зорчигч үйлчилгээ 11.8 тэрбум төгрөг буюу 83.6 хувиар, бусад орлого 14.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Манай улсын хувьд 2019 онд нийт 1.6 сая зорчигч үйлчлүүлснээс давхардсан тоогоор 1.2 сая нь олон улсынх, 400 мянга нь орон нутгийн зорчигч байсан бөгөөд дотоодын зорчигчдын 80 гаруй хувийг уул уурхайн ажилчдын нислэг эзэлжээ. Харин энэ жил зорчигчдын тоо 70 хувиар, ачаа тээвэр 62.8 хувиар тус тус буурсан байна.

Ирэх оны улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг Иргэний нисэхийн ерөнхий газраас 48.8 тэрбум төгрөг байхаар саналаа өгсөн ч Сангийн яамнаас 120 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан. Урсгал зардал болон хойшлуулж болох хөрөнгө оруулалтын зардлаа танаж, эхний ээлжид орон нутгийн нисэх буудлуудад хийгдэх 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа зогсоосон. Орон нутгийн 17 нисэх буудал бий. Жилдээ 100 гаруй мянган зорчигч зорчдог. Эдгээр нисэх буудлуудад жилдээ 16.2 тэрбум төгрөгийн зардал гардаг. Эргээд олох орлого нь 470 орчим сая төгрөг байдаг. Цаашид орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд анхаарах шаардлага бий. Харин “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал жилд 22 тэрбум төгрөгийн зардалтай бөгөөд 24 тэрбум төгрөгийн орлого олдог гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн танилцуулав.

“Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд Иргэний нисэхийн үндэсний төвийг байгуулж, 2431 ажилтантай байхаар баталсан. Энэ төв нь агаарын навигацийн үйлчилгээ, нисэх буудлуудын үйлчилгээг хариуцан ажилладаг. Бусад хууль эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт болон иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцдаг. Олон улсад ийм жишиг бий. Одоо Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад явж байна. Энэ хуулийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн статусыг илүү тодорхой болгож, зохицуулалт үйлдвэрлэл хоёрыг зааглана. Орон нутгийн нисэх буудлуудад хоёр зарчим баримталдаг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Цаашид тодорхой шаардлага шалгуурын дагуу эзэмшлийн олон хэлбэрийг нэвтрүүлэх боломжтой” гэдгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Гишүүд эдийн засгийн хүнд сорилтын үед орлогыг бүрэн дайчлах, байгууллагын статусыг хуулийн хүрээнд илүү тодорхой болгох, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх, иргэний нисэхийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 7 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 21 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 49 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top