x

Ардын багш Ц.Дамдины нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт боллоо

“Москва-1980” Олимпын наадмын мөнгөн медальт, Монгол улсын ардын багш, Гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт намрын адаг сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо.

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МУ-ын ардын багш, гавъяат тамирчин Ч.Насантогтох, 1977-1985 онуудад шигшээ багт хамт байсан тамирчид, нэг ангийн төгсөгчид, нутгийн зон олон болон дотны хамт олон, төрөл төрөгсдийн дунд боллоо.

Одоогоос гурван сарын өмнө Ц.Дамдин багшийн гэр бүлд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цэцэрлэгт хүрээлэнгийн газар олгогдсоныг мэдэгдсэн өдрөөс эхлэн тус хүрээлэнгийн ажил, 45 хоногийн өмнө хөшөөний ажил эхэлж, ийнхүү өнөөдөр нээв. Тус ажлыг санаачилсан Баян-Адарга сумын засаг дарга О.Дашдаваа, МҮОХ-ны “Олимпын алдар” одон, Улсын харцага Ц.Бэгзсүрэнг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнав.

Ц.Дамдин багш нь Хэнтий аймгаас төрөн гарсан цорын ганц болон Монгол улсын анхны жүдо бөхийн олимпын мөнгөн медальт алдарт тамирчин байсан юм. Хөшөөний нээлтийн арга хэмжээний үеэр багшийн анд нөхөд, гэр бүл, багш, шавь нарын төлөөлөл сэтгэлийн үгээ хуваалцаж, нар хур тэгширсэн сайхан арга хэмжээ боллоо.

Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Баян-Адарга сумын дунд сургуулийг Ц.Дамдины нэрэмжит болгохоор ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэд уламжлав.

Ц.Дамдин багшийн гэр бүл төрөл төрөгсөд, үр ач нарт эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 7 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 8 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 9 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 24 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 21 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 49 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top