x

Архивын лавлагааг харьяалал харгалзахгүйгээр дүүрэг, үйлчилгээний нэгдсэн төвөөс олгоно

“100 айл”-ын Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын 08-наас эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байна. 

Тэгвэл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн есөн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болоод байна.

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.  

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

  1. Төрсний бүртгэлийн;

  2. Үрчилсний бүртгэлийн; 

  3. Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;

  4. Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;

  5. Гэрлэсний бүртгэлийн;

  6. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;

  7. Гэрлэлт бүртгэлгүй тухай;

  8. Нас барсны бүртгэлийн;

  9. Төрөл садангийн;

  10. ХААТР-1 маягтын /2 төрөл/

  11. Цахим үнэмлэхийн;                             

  12. Байнга оршин суугаа хаягийн;

  13. Иргэний үнэмлэх аваагүй тухай;

  14. Зураг баталгаажуулалт;

  15. Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/

  16. Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;

  17. Регистрийн дугаарын;

  18. Регистрийн дугаар сольсон тухай;

  19. Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;

  20. Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

  1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

  2. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа

  3. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа

  4. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

  5. Хуулийн этгээд татан буусан эсэх

  6. Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх

  7. Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа

www.burtgel.mn сайтаас:

  1. Иргэний - 14,

  2. Эд хөрөнгийн - 2,

  3. Хуулийн этгээдийн - 7

ТҮЦ машинаас:

  1. Иргэний - 6

  2. Эд хөрөнгийн эрхийн - 2

  3. Хуулийн тэгээдийн - 2

Эх сурвалж: Улсын бүртгэлийн нэгдсэн архив

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 22 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 50 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 8 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 18 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top