x

30 хүртэлх насны залуусын улс төр

Австрали улс Монголтой ер нь төстэй. Тухайлбал, хүн ам ба газар нутгийн хэмжээ, эдийн засгийн бүтцийн хөгжлийн хувьд. Гэвч улс төр нь яг л адил бололтой юм. Амралтын өдрүүдээр хэд хэдэн сонирхолтой нийтлэл уншлаа. Товчхон базвал:

Энэ улс элдэв долоон фракцийн улс төрөөс зайлсхийгээд эхэлсэн бололтой. Яагаад гэвэл яг Монголтой адил иргэдийн улс төрд, улстөрчдөд, улс төрийн намуудад итгэх итгэл нь бараг шахуу нойль зааж байгаа юм байна. Харин зөрөөд бие даагчид, гуравдагч хүчин гээд бас л яг адилхан давалгаа хэдийнэ эхэлжээ. Популизм нэлээд газар авахаар шинжтэй болж. Яагаад гэвэл 30 хүртэлх насны залуусын дөнгөж 55% нь ардчиллаас илүү хүчтэй нэг лидерийн хатуу гарыг хүсч буйгаа саяхан хийсэн нэг судалгаагаар илэрхийлжээ. Үүнийг дараах 5 хүчин зүйлсээр тайлбарлахыг оролдсон байна.

1. Байнга солигддог дарга, удирдагчид

Ямар ч улсын түүхэнд ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентийн дарга нь ойр ойрхон солигддог байсан боловч хуучин цагт энэ бүхний шалтгаан нь насны бөгст хүрч тэтгэвэртээ гарах, өвчний улмаас болон гэнэт нас барах, сонгуульд ялагдах, эсвэл дараагийн үедээ залгамж халаагаа шилжүүлэх байжээ. Гэтэл орчин цагт дарга солигддог гол шалтгаан нь дандаа нам дотроосоо, баг дундаасаа хутгалуулан ажлаа өгдөг болсон байна. Энэ шалтгаан залуу үед, сонгогчдод огтоос таалагдахгүй байгаа юм гэнэ. Мэдээж л дээ.

2. Улс төрийн намуудын бэлэн биш байдал

Гайхаж, гутарч, үзэн ядаж, уурласан сонгогчид явж явж за хамаагүй гээд шинэ улс төрийн нам, хүчин, эсвэл цоо шинэ улстөрчийг сонголтгүй болоод сонгодог бололтой юм. Гэтэл тэр гарууд нь улс орноо хөгжүүлэх нь бүү хэл хоорондоо хамтран ажиллах ямар төлөвлөгөө бүү хэл сэтгэл бөгөөд итгэл байхгүй нөхдүүд байх нь жирийн үзэгдэл болсон ажээ. Итгэхийг хүсч байсан сонголтгүй сонголт нь найдваргүйг мэдсэн сонгогчид буцаад нөгөө хэд рүүгээ явахдаа ардчиллаас илүү хатуу гарыг хүсч, бараг өөрсдөө гуйж очдог хандлага ажиглагдаж байна. Монголд дахь улс төрийн шинэ нам, хүчний лидерүүдийн хамгийн том сорилт шинэ онд энэ байх бөлгөө.

3. Сошиал медиагийн нөлөө

1930-40 онд радио, 60-70 онд ТВ, 90-2000 онд интернэт дэлхийн улсуудын улс төрийг донсолгож байсан бол 2010 оноос хойш энэ бүх суваг сошиал медиад бүх байр сууриа тавиад туужээ. Фэйсбүүк, твиттер, инстаграм гэсэн гурван орчилд учраа олж чадаагүй гар улстөрч болж чадахгүй ээ л гэж байх шиг байна. Тэр нь худал мэдээлэл, түр зуурийн гүтгэлэг, дунд хугацааны доромжлолыг давах хэмжээний тэвчээртэй байх ёстой юм байх аа. Австралийн сонгуулийн үеэрх хар ПР-ийн кампанит ажлуудыг цухас судалсан чинь аймаар аймаар агуулга, сэдвээр тоглодог юм байна. Тухайлбал, үхлийн татвар, улсын бүх үйлчилгээг хувьчлах гэх мэт. кккк

4. Иргэний нийгмийн иннноваци

Интернэт, сошиал медиагийн нөлөөгөөр иргэний нийгмийн хөдөлгөөний эрч хүч, нөлөө, хурд шинэ стандартыг бий болгож байна. 100% амжилтанд хүрэхгүй ч ядаж нөгөө талаа сонгуулийн өмнө янаглан хорлох чадвартай болсныг эндэхийн судлаачид онцолжээ. Монголд ч гэсэн нийт ТББ-уудын эздийн хэдэн хувь нь төрийн ордонд суудаг гэсэн мэдээлэл саяхан цацагдсан даа. Төр, хувийн хэвшлээс залхсан иргэдийг "урхидах талбар" нь ТББ энэ тэр байхаа болих нь ээ... Урааааа

5. Улс төр, нийгмийн ангиудын доройтол ба сэргэн мандал

Улс төрд "анхнаасаа" байгаагүй, бөгс долоогоогүй, цүнх бариагүй, нам, улс төрийн тооноор нь шууд орсон залуус аль ч улсад шүдэнд орсон мах мэт үзэгддэг бололтой юм. Ингээд бичихээр нэг бус залуусыг та бүхэн санах байх. Шинэ гарч ирж буй залуусыг үзэн ядах тусам, өөрөөсөө өөр өрсөлдөгчийг хүлээн зөвшөөрөхгүй байх тусам улс төрд шинэ франк, бүлэглэл мэндэлдэг ажээ. Гэхдээ энэ бүх бүлэглэл өөрсдөө ялахын төлөө бус нийлж дайснаа дарахын төлөө л эвцэлддэг нь харамсалтай. Ийм учраас залуус, шинэ үеийнхэн улс төрийн намын гишүүнчлэлд сүжиггүй болоод удаж байгаа юм байна.

Товчхондоо, 2020 онд сонголт хийхэд улам л хүнд хэцүү болоод байна даа. Яадаг юм байгаа юм хэдүүлээ...

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Судлаач (122.201.31.94)
    Австрали нутаг дэвсгэрээр Монгол улсаас 7 дахин, хүн ам нь бараг 25 сая, эдийн засгийн хөгжлөөрөө адил гэнэ үү.Энэ хүн бичиж бга юмаа ойлгодог юм болов уу? Мэдэхгүй бол ядаж гууглэдэж байгаач
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 19 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 20 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 36 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 28 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 41 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 33 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 1 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 19 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 29 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 30 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top