Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
09:00 цагт МУИС-ийн Номын санд Дэлхийн стандартын өдрийг “Стандартаар эх дэлхийгээ хамгаалах нь” уриан дор тэмдэглэнэ. Утас: 90910510
11:00 цагт ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
11:00 цагт СЕХ-ноос өөрийн байрандаа орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ.
11:40 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монголын нууц товчоо буюу Алтан дэвтрийг эртний бичгийн эх сурвалжуудтай харьцуулсан судалгаагаа Сэргэлэн интернейшнл ТББ-аас танилцуулна.
11:40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хүргүүлсэн хүсэлтийн хариуг танилцуулна.
12:00 цагт “Эрдэм цамхаг”-т ШИНЭН-ын Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.