Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо шиврэнэ. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд: 6-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас, 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ



