Зэвсэгт хүчний 23 анги оролцсон "Рагби-7" төрлийн тэмцээнд 084-р анги аварга болж, 029-р анги мөнгөн медаль, 150-р анги хүрэл медаль хүртлээ.
Эр зориг, хурд хүч шаардсан энэ тэмцээнд цэргийн албан хаагчид төдийгүй аймгийн цолтой, цэргийн цолтой бөхчүүд оролцсон байна.
Тус тэмцээнийг зэвсэгт ангиуд өөрсдийн санаачлагаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээн нь хоёр дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн аж.
Тэдний үйл ажиллагааг Монголын Рагбигийн холбооноос шүүгч, бөмбөг хэрэгсэл зэрэг зүйлсээр дэмжин ажилладаг байна. Цар тахлын улмаас Рагбигийн холбооноос зохион байгуулах байсан ихэнх тэмцээн хойшлогдсон ч УАШТ болон Армийн АШТ-ийг амжилттай зохион байгууллаа.