x

Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад оржээ

НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо.

Нийслэл хотоос 30 гаруй км алслагдсан зайтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах тус Эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг аж.

Тус төвийн хуучин барилга стандартын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос эхлэн эмнэлгийн зориулалт бүхий шинэ барилгын ажлыг эхлүүлж, өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна.

Нийт дөрвөн давхар барилга бүхий тус эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 35 ортой бөгөөд тосгоны харьяа оршин суугчдаас гадна Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Тиймээс цаашид рентген аппарат болон лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, ард иргэдийг зөвхөн дүүргийн эмнэлэгт бус тухайн тосгоны эмнэлэгтээ оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой бүрдүүлж байна.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 55 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 47 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 15 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 33 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 43 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 44 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top