x

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.

Д.Хаянхярваа нь: 

  • 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч
  • 1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
  • 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
  • 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
  • 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
  • 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
  • 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 44 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 56 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 49 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 17 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 35 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 45 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 46 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top