x

"Тэтгэврийн хөгшдийнхөө мөнгөөр, хүүхдийн мөнгөөр аргацааж байгаа амьдрал ч байна"

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төв аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санааг тоймлон хүргэж байна.

Төв аймгийн иргэн О.Энхбаяр:

“…Манай Төв аймагт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн гурван төв байдаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд уул уурхай, газар тариалангийн мэргэжилтнүүд байхгүй болчихоод байгаа. Энэ гурван төвийг ашиглаад энэ хэрэгтэй мэргэжилтнүүдээ бэлтгэх боломж байдаг уу? Ирээдүйд Монгол Улсад бүтээн байгуулалт явагдана. Жишээ нь Майдар хот, ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолой, Богд хан төмөр зам зэрэг төслүүд байна. Энэ ажлууд дээр ямар ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа вэ? Энэ мэргэжилтнүүдийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулж, сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулах боломжтой юу? Манай Төв аймаг Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, цаашдаа хэрэгжих том төслүүд дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх бүрэн боломжтой гэж би боддог. Бидэнд ажиллах хүчин байна. Ажилгүй залуучууд маш их байна. Та үүнийг анхааралдаа аваад өгөөч.”

 Төв аймгийн иргэн Жадамбаа:

“…Би Төв аймгийн уугуул иргэн. Төв аймгийнхаа талаар юу гэж боддог вэ гэхээр, манай аймаг улсынхаа эдийн засаг, нийгмийн түүчээ болж ирсэн. Манай аймгийнхан ажил үйлсээрээ үнэхээр нэр хүндтэй, гүйцэтгэх үүрэгтэй, онцлогтой аймаг. Миний мөрөөдөл гэвэл Төв аймгийг үйлдвэрлэл, бүс нутаг, эрхэлдэг аж ахуй, улсын эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, газар нутгийнх нь хувьд харгалзан үзэж, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний стратегийн бүс нутаг болгож өгөөч. Уул уурхайн ордыг стратегийн гэж зарлаж болдог шүү дээ. Ингэвэл манай аймгийн олон мянган хөдөлмөрчдийн амьдрал, нийгмийн баталгаа сайжирна. Үйлдвэрлэл явуулж чаддаг болох баталгаатай эх үүсвэрийг бий болгож, бидний амьдралд туслалцаа үзүүлж өгнө үү.”

Төв аймгийн иргэн Б.Шинэбаяр:

“…Төв аймаг, Зуунмод суманд амьдарч буй хүмүүсийг харахад тэтгэврийн насны хөгшчүүл, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, төрийн албан хаагчид л байна. Төвийн бүсийн тулгуур төв, одоо хотын статустай болох гэж байгаа ийм газарт яагаад залуучуудыг дэмжиж ажиллаж болохгүй байна вэ? Сум, орон нутаг хөгжүүлэх сангийн төслүүд, халамжийн төслүүдээр яагаад залуучуудыг дэмжиж, тэр төслүүд хэрэгтэй хүнд нь очихгүй байна вэ? Манай Төв аймагт залуучуудыг дэмжсэн бодлого, төсөл дээр хэт өндөр шалгуур тавигдаж байна.

Мөн Зуунмод суманд дэд бүтцийн асуудлыг шийдэж, ялангуяа гэр хороололд дэд бүтэц тавьж өгөөч. Зөвхөн Зуунмод гэлтгүй бусад сумдад адилхан. Дорнод, Сүхбаатар аймгуудын сумдад 0.5 га газар аваад, хашаандаа дуртай байшингаа бариад, дулаан, цэвэр ус, сангийн бүх холболтыг хийгээд амьдарч байна. Манай Зуунмод суманд яагаад ингэж сайхан амьдарч болдоггүй юм бэ? Хүмүүс байр л гэх юм. Яг үнэндээ орон сууц хэдэн жилийн настай, эрүүл ахуйд хэр нийцдэг, хэдэн жилийн дараа чийг татах вэ? Бид нар таван ханатай гэртээ ч гэсэн дулаан авч, дэд бүтцийн шугамыг оруулчихаад, хүссэн үедээ халуун усанд орох боломжтой амьдармаар байна.”

Төв аймгийн иргэн Чойндий:

“…Би говь руу хоёр удаа явж бүтээн байгуулалтын ажлыг үзсэн. Манай монголчууд маш сайхан зүйлийг хийж чаддаг юм байна. Заавал гадаадуудыг авчирч их хөрөнгөөр бүтээн байгуулалтаа хийлгэдэггүй юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Манай иргэд телевиз, радиогоор үзэж сонсож байгаа байх. Хүн гараараа барьж, нүдээрээ үзэж байж үнэмшдэг юм байна. Танд их баярлаж байна. Маш сайхан бүтээн байгуулалт өрнөж байна. Дээр үед барилгын цэргийн анги гэж байсан. Тэр барилгын цэргийн анги ямар мундаг ажлыг хийдэг байлаа? Улаанбаатар хотод зөндөө барилга барьсан шүү дээ. Тэр хүмүүсийн дундаас маш олон гавьяат, хөдөлмөрийн баатрууд төрсөн. Энэ ажлыг цааш нь маш сайн хийж, Төв аймагт ийм бүтээн байгуулалтыг, иргэдийн хэлж байгаа хөрөнгө оруулалтыг хийж, сургуулиудыг байгуулж өгөөч.”

Төв аймгийн Зуунмод сумын иргэн Бира:

“… Манай аймгийн залуучууд хотод ойрхон байдаг тулдаа байгаад байгаа болохоос биш ажлын байр гэж алга. Оёдлын үйлдвэр, ноос, ноолуур угаах үйлдвэр гээд бидэнд хийх ажил их байна. Гадуур хаяад байгаа арьс гэхэд АНУ-д очоод 100 ам.доллар хүрдэг юм байна лээ. Энэ мэтээр ажлын фронтууд байж байдаг. Одоо юу нь дутаад байна вэ? Хөрөнгө мөнгө үү, санал санаачилга уу? Хийх ажил нь байна, залуучууд нь байна. Тэтгэврийн хөгшдийнхөө мөнгөөр, хүүхдийн мөнгөөр аргацааж байгаа амьдрал ч байна.

Мөн дулааны цахилгаан станцтай болгоод өгөөч гэж сая нэг иргэн хэллээ. Манай байр ерөөсөө халахгүй байна, нүүрс байна уу гэж 41 дүгээр байрны оршин суугчид хоорондоо ярьж байхыг сонссон. Байруудад хангалттай дулаан өгөхгүй байна. Дулаан өгсөн ч ёс төдий халдаг. Үүнээс болоод айлын нялх хүүхдүүд ханиад хүрч байна. Энэ бол нийгмийн л асуудал. Энэ мэтээр цэгцэлмээр асуудлууд байна гэж би санадаг.”

Төв аймгийн иргэн Батзаяа:

“…Би автозамын постын тухай асуудлыг яримаар байна. Аймгийн удирдлагад би энэ талаар хэлж байсан ч шийдээгүй байгаа. Төв аймгийн Зуунмод сум бол ажлын байргүй газар. Төв аймгаас Улаанбаатар хот руу ажилдаа явдаг олон хүн байгаа. Өглөө бүр Улаанбаатар хот руу машинаараа ажилдаа явдаг 700-800 хүн лав байгаа байх. Гэтэл Дундговийн постыг Өлзийтөд барьчихсан, Чойрын постыг дөрөвдүгээр зөрлөгийн уулзварыг хаагаад барьчихсан. Ийм учраас Төв аймгийнхан өглөө ажилдаа явахдаа 1,000 төгрөг, орой ирэхдээ 1,000 төгрөг төлж байна. Зуунмод хотын иргэн болж төрснийхөө төлөө сард хэдэн төгрөг төлж байна вэ?” гэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэн О.Энхбаярын хэлсэн саналын талаар, “…Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байр нь бэлэн болдоггүй. Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт баригдаж буй 700 орчим км төмөр замын ажлаар жишээ татъя. Мөн автозам, барилгын ажлуудыг дурдаж болно. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбож, мэргэжилтнээ бэлтгэж байгаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Иргэн О.Энхбаяр маш зөв санал хэллээ” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн, “…Төв аймаг бусад аймгуудаас Улаанбаатар хотод маш ойрхон бөгөөд бүх талаар хөгжих боломжтой. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дэд бүтэц нь байгаа. Шинэ нисэх буудал ч баригдаж дууссан. Төв аймагт байгуулах Майдар хотын төсөл ямархуу явж байна вэ гэхээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотын статустай байхаар оруулсан. Улаанбаатар гэсэн ганцхан хоттой, тэр хот нь нийслэл байна гэсэн 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан, дагуул хотуудыг хотын статустай болгох заалтууд орсон. Одоо хотын статусаар явна гэсэн үг” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Зуунмод суманд ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Mrs Limz (172.71.178.53)
    Сайн байцгаана уу... Миний гэр бүл болон миний бахархал болсон доктор Коллинзийн дүрд би талархал илэрхийлмээр байна, тэр миний нэг бөөрийг өвчтөндөө маш их хэмжээний доллараар худалдаж авсан. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн и-мэйл хаягийг интернэтээс олж харан, түүнд талархаж, бөөрийг нь ямар ч дарамтгүйгээр худалдаж авсны үр дүнд хэрхэн санхүүгийн хувьд аврах болсон тухайгаа дэлхий дахинд хэлж байсан тул би шууд цахим шуудангаар хүсэлт гаргасан. Долоо хоног хүрэхгүй хугацаанд эмч надад шаардлагатай бүх анхаарал халамжийг үзүүлсэн бөгөөд би бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгө шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд зүүд шиг байсан тул доктор Коллинзтой холбоо барихыг уриалж байна. дамжуулан; Хэдэн сарын өмнө минийх шиг таны санхүүгийн гайхалтай байдлыг даван туулахын тулд doctorcollins3@gmail.com. Би эцэст нь томрохдоо үүнийг хийнэ гэж амласан. (doctorcollins3@gmail.com) WhatsApp_Дугаар +27783198318. Би бол Blexx. Тайландаас газар
    2022 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (129.205.124.139)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 54 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 46 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 14 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 32 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 42 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 43 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top