x

М.Оюунчимэг: Хүүхэд хамгаалалд төсөвлөсөн хөрөнгөний талыг малчдын зөвлөгөөнд зарцуулсан байсан

Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр тус байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль цөөнгүй бий. Гэвч хүүхэд хохирсон, амь насаа алдсан хэрэг яагаад буурахгүй байна вэ?  

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тоо зөвхөн 2020 оны эхний есөн сарын байдлаар 8,200 хүрсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг УИХ-аас гаргасан хууль тогтоомж багадаагүй. 

Гэвч эдгээр хууль тогтоомж хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байна. Эдгээр ажлуудад төсөвлөсөн санхүүжилт нэг талаас хүрэхгүй, нөгөө талаас арай гэж төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь эзэндээ очихгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг онцгойлон анхаарна. 

Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгаалалтай холбоотой төсөв 130 сая байхад найман тэрбум болтол нь нэмэгдүүлж чадсан. Гэтэл энэ мөнгийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зориулалтаар нь зарцуулж чадахгүй байна. Сандал, ширээ, тавилга, сургалтад зориулсан байх жишээтэй.

Хамгийн сүүлийн жишээ, Увс аймагт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудал үүсэнгүүт тэнд төсөвлөгдсөн байсан урьдчилан сэргийлэх ажилд зориулагдах хөрөнгөний 50 гаруй хувийг малчдын зөвлөгөөн зэрэг тэс өөр зүйлд зарцуулсан байсан нь ил болж байна.  Иймэрхүү асуудлыг өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд гаргаж тавьж байсан. Харин одоо УИХ хяналт мониторингийн тусгай газартай болсон учраас хяналтаа онцгой түвшинд хийх боломжтой. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай тухай хууль үүнтэй холбоотой зохион байгуулалт, санхүүжилт энэ бүхэн хөрсөн дээрээ хэрэгждэг, хүндээ хүрдэх байх тал дээр хяналт тавьдаг, УИХ тайланг нь сонсдог болъё гэдэг уриалгыг гаргаж байна. 

-Гэр бүлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өмнөх парламентын үед ч хийж байсан. Энэ удаагийнх юугаараа ялгаатай юм бол? 

-Гэр бүлийн тухай хуулийг энэ парламент хэлэлцэх гэж байна. Анх 2009 онд энэ хууль УИХ-ын босгыг давж орж ирсэн боловч гурван парламент дамжаад энэ хуулийг баталж чадаагүй. Учир шалтгааныг судлахаар УИХ-ын гишүүдийн 90 орчим хувь эрчүүд. Уг хуульд хүүхдийн тэтгэмж, хамтран амьдрагчтай холбоотой асуудлуудыг хуульчлахаар тусгасан учраас унагаачихаад байсан юм байна. 

Одоо Нийгмийн бодлогын байнгын хороо энэ хуулийг хариуцан хэлэлцүүлгийг эхлүүлж байна. 

-Гэр бүлийн тухай хуульд ямар, ямар асуудлыг тусгах вэ?

-Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх байх, гэр бүл байх гэдэг ойлголтыг хуульчлахаас гадна эдийн засгийн баталгаагаар хангагдсан баталгаатай гэр бүлийг цэгцлэх асуудал энэ хуульд тусгагдсан. 

-Эцэг, эх хүүхдэдээ гар хүрсэн тохиолдол хариуцлага тооцох уу? 

-Өнгөрсөн парламентын үед энэ тухай асуудал өрнөж байсан. Монгол хүүхэд алганы амт үзэж өсдөг гэхчлэн маргадаг. Энэ нь хүчирхийлэл мөн үү гэдгийг ялгаж, хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юм билээ. Хүүхдийн биед гэмтэл учруулсныг хүчирхийлэлд тооцно гэдэг ч юм уу тодорхой байдлаар тусгах хэрэгтэй. 

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх мэдээллийг ойр дотныхон нь заавал мэдээлэх үүрэгтэй. Холбогдох байгууллагад мэдээллээгүй тохиолдол хариуцлага тооцдог болно. 

Түүнчлэн хүүхдээ, гэр бүлээ орхиж явсан бол тэтгэмж төлөх, хариуцлага тооцох гэх мэт заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. 

-Хүүхэд хамгаалалд шаардлагатай төсөв гэхээсээ илүү сэтгэл дутаад байгаа. Сүүлд гарсан 9 настай охины амь насаа алдсан хэрэг үүний жишээ. Тэгэхээр хариуцлагын асуудал ярих цаг нь болсон юм биш үү? 

-Есөн настай хүүхдийг хэрэг, Увсад гарсан хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэргээс харахад хуульд зарим зүйлийг тодорхой тусгах шаардлагатайг харуулж байна. Мөн зохион байгуулалтын асуудал чухал байна. Хүүхэд нь хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж ээж нь мэдээллээгүй, цагдаа ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр шат шатандаа хариуцлага байх ёстой. Үүнд хяналт тавьдаг чиг үүрэг нь УИХ-д байна. 

-Ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын асуудалд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-2021 оны төсөвт найман тэрбум төгрөг төсөвлөсөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 43 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 55 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 48 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 16 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 34 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 44 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 45 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top