x

Монголын жүдо бөхийн тамирчдыг уул уурхайн компани дэмжихээр болжээ

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, уул уурхайн "Наран мандал энтерпрайзес” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

МҮОХ-ны байранд болсон гэрээ байгуулах ёслолд МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, "Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Фишер нар оролцсон юм.

Тус компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан овоо, Улаан толгой хэмээх орд газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянхонгор аймгийн жүдочдыг дэмжих, олимп, дэлхийн аваргад амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор МЖБХ-той хамтран ажиллахаар болсон гэдгээ дуулгасан юм.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт, Тивийн аваргын хошой медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр, Хүрээ марал сумын уугуул Азийн аварга ОУХМ Ц.Цогтбаатар нар гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон байна. Манай хоёр жүдоч Токиогийн олимпод хувь, багийн төрөлд хоёулаа оролцох юм.

Гэрээ ёсоор 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр тамирчинд тэтгэлэг олгохоос гадна Баянхонгор аймгийн жүдочдын тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийхэд тогтмол туслах болжээ. Мөн Монголын жүдо бөхийн холбоотой 20 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 12 цаг 54 мин "E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ 13 цаг 0 мин Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна 13 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 13 цаг 30 мин ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ 13 цаг 48 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна 13 цаг 49 мин Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно 13 цаг 50 мин Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ 13 цаг 50 мин Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ 13 цаг 52 мин Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа 13 цаг 55 мин Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ 13 цаг 56 мин Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна 13 цаг 56 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 13 цаг 57 мин Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна 14 цаг 47 мин Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 15 цаг 15 мин ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ 15 цаг 19 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 15 цаг 35 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 17 цаг 16 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 17 цаг 17 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 17 цаг 18 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top