x

Ц.Төрхүү: Зөв хандлагатай хүн ихийг бүтээдэг

НИТХ-ын сонгуульд 9-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүүгийн ярилцлагыг хүргэж байна.

-НИТХ-д хоёр удаа сонгогдон ажилласны хувьд Сонгинохайрханчууд, ялангуяа Толгойтынхон таныг сайн мэддэг юм билээ. Гэхдээ та өөрөө өөрийгөө тодорхойлж хэлбэл сонирхолтой байх,  та хэн бэ?

-Би жирийн л монгол хүн. Төрийн албанд зүтгэж, бусадтай л адилхан амьдралаа авч явж, сайн аав, сайн нөхөр, сайн анд байхыг хичээж, уулын өөд өгсч яваа залуу хүн. Миний бүх зүйл урд минь байгаа гэж бодож байна.

Би энэ Сонгинохайрхан дүүргийнхээ 42-р сургуулийг төгссөн. Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй. Ажлын анхны гараагаа Сүхбаатар дүүргийн Газрын албанд мэргэжилтнээр эхэлж, Нийслэлийн газрын албаны дэд дарга хүртлээ ажилласан. Салбартаа манлайлж байдаг олон мундаг хүмүүстэй мөр зэрэгцэж, туршлага хуримтлуулж одоо ч суралцсаар л явна. Ер нь хүн амьдралынхаа туршид мэдэхгүй юмаа мэдэх гэж өдөр тутам шинэ зүйлтэй тулгарч мэдэж, даван туулж явдаг. Би яг бусдын л адил явж байна.

-Харьцангуй залуу хүн гэхэд та төрийн албанд 18 жил, тэр тундаа чамгүй олон жил удирдах албан тушаалд ажиллажээ. Төрийн албаны хамгийн онцлог, чухал зан чанар нь таны хувь?

-Би их азтай л даа, сургуулиа төгсч ирээд л төрийн албанд, анхан шатнаас нь ажиллаж эхэлсэн. Сайн ч хамт олонтой учирч, их ч зүйл сурсан.

Төрийн албан хаагч хүний хувьд байнгын ачаалалтай ажиллаж дадсан, их ч тэвчээр суусан. Төрийн алба хүнд ачаалал даах чадвар, хүнийг таньж мэдэх, төрийн албаны зарчмуудыг сургадаг. Гол нь хүнийг хүндэлж, хайрлаж, энэ цонхны цаана ирж байгаа хүмүүсийн хүсэл, ажлыг шийдвэрлэж өгөх юм сан л хичээж ажиллаж ирсэн. Би хүний хандлага, сэтгэлийг ажлын талбарт олж харахыг хичээдэг. Өөрөө ч хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулахыг хүсдэг. Ур чадвараас илүү зөв сэтгэл, хандлагатай хүн ихийг бүтээдэг гэж боддог.

Алдаа гаргахгүй хүн гэж байхгүй. Алдахаас айгаад зориглож ажил хийж чадахгүй байж болохгүй. Төрийн бодлого, үйл ажиллагааг нэг шатаар биш нэг үеэр нь бодож явах ёстой. Товчхондоо л ийм.

-Таны итгэдэг зүйл?

-Найз нөхөд. Миний найз нөхөд атгасан гар шиг цул. Хар багаасаа цэцэрлэг сургуулиасаа эхлээд бараг 30 жил үерхэж байгаа нөхөд. Эргэн тойрныхон маань ихэнх нь багын найзууд л байдаг. Хэн нэг маань амжилттай сайн явж байвал алсаас хараад баярлаж дэмжиж явдаг. Харин хүнийг ядарсан, хэцүү үед бол урихгүй байсан ч зорьж очиж наад зах нь сэтгэлийн дэм, цаад зах нь туслаж чадахаар зүйл байвал туслачих хэрэгтэй гэж боддог, хичээдэг. Жаргах цагт нөхөд олон, зовох цагт тун цөөн гэдэг дээ.

Үйлийн үр гэдэг хэзээ нэгэн цагт эргээд ирдэг гэдэгт би итгэдэг. Бусдад тусална гэдэг нь заавал эд материаллаг зүйл өгөөд байна гэсэн үг биш юм. Гарц гаргалгааг хийж, чиглүүлж, хэрэгтэй газартай нь уялдуулах ч тус мөн. Би энэ тал дээр өөрийгөө муугүй менежер гэж боддог. Манай төгсөгчид, тойргийнхноос хандивын аян хийх, ямар нэг байдлаар амьдралын асуудлаа шийдэхдээ намайг зорьж ирдэг хүн олон шүү. Ер нь аль болох зөв амьдарч, зөв үйл тарьж байх сан гэж хичээдэг дээ.  

-Татгалзаж чаддаггүй зүйл...?

-Ан агнадаггүй. Загас жараахай барьдаггүй. Харин зааланд тоглох, спорт хөөхөөс би ерөөсөө татгалзаж чаддаггүй. Яаж ийж байгаад зав гаргана.  Сагсан бөмбөгийн спортод багаасаа дуртай дуртай. 2013 оноос хойш Сонгиныхоо хэдэн залуучуудыг нэгтгэн сагсан бөмбөгийн багтай болсон. “Толгойт Үе Үе” багийнхан маань лигт тасралтгүй өндөр амжилт гаргаж байгаа. Одоо Ус сувгийн удирдах газрын нэр дээр тоглож байгаа. Хамгийн сүүлийн үеийн амжилт нь насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медаль авсан.

-Таныг Толгойтын Төрхүү гэлцдэг. Энд өсч төрсөн учраас амьдралыг нь илүү сайн мэддэг нь бас таны давуу тал байх?

-Би эмээ өвөөтэйгөө өссөн. “Өөрийн өсөж төрсөн орчноо хаана ч очсон хэн ч болсон бай үргэлж эргэж харж өөд нь татаж яваарай” гэж захисан эмээгийнхээ захиасыг би байнга санаж явдаг. Гэр хороололд өсөж төрсөндөө хүн ичдэг, өнгөрсөн амьдрал нь тарчиг хэцүү байсан бол нэрэлхээд хэлдэггүй, өсөж төрсөн газраасаа зугтдаг хүн байдаг юм билээ. Таны бага нас өнгөрсөн орчин, төгссөн сургууль, гудамж талбай чинь өнгө засахад өчүүхэн ч хувь нэмэр оруулахгүй бол та мянга амжилттай мундаг хүн байгаад яах юм. Хүн эхлээд биеэ, гэрээ засчихаад дараа нь төрөө засна. Яг энэ шат дарааллыг эмээ маань надад маш энгийнээр зааж сургаж дээ гэж талархаж явдаг.

Сонгинохайрхан дүүрэг алслагдмал дүүрэг гэдэг утгаараа дутуу зүйл манай тойрог болон дүүрэгт их бий. Гэхдээ чамгүй ажлуудыг эхлүүлээд байна. Энэ ажлуудаа хамгийн гол нь чанартай гүйцэтгэлтэй дуусгах нь чухал. Ингэж байж иргэдийн болон төрийн итгэлцэл нэг зүгт хандана.

-Тойрогтоо чамгүй зүйл хийсэн. Гол бэрхшээл болон ололттой талыг товчхон хэлбэл?

-Би ажлыг ганцаараа хийгээд байгаа юм биш. Бид, миний ард баг хамт, ард иргэд маань байна. Тойрогтоо тохилог орчин бий болгоё гэж мөрөөдөж, төлөвлөж, тал талаасаа хичээдэг. Хот төлөвлөлт гэдэг яаж хүмүүсийг сайн сайхан байлгах вэ гэдэг бодлоос эхэлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулах, Төвд ойрхон гэр хорооллуудад шууд шугам сүлжээ татах ажлыг манай нам хэрэгжүүлээд явж байгаа. Баянхошуу, Толгойт гэх мэт суурьшмал гэр хорооллуудад дэд төв байгуулах. Одоо Толгойт дэд төв байгуулагдаж байна. Хүн болгон өндөр байшин, хотын төвд амьдрах сонирхолгүй хашаандаа гоё хаус бариад амьдрах хүсэлтэй байж болно. Энд дэд станцыг байгуулчихад иргэд хашаа, гудамж руугаа шугамаа татаад оруулчихна.

Хүн хашаандаа гоё амьдрахыг хүсч болно. Сэлүүхэн газар, эсвэл 10, 20-иороо нийлээд пентхаус барьж амьдрах хүсэлтэй хүмүүс байна. Иймэрхүү олон шийдлүүдийг бид олон талаас нь бодож шийдвэрлэх ёстой. Хөдөөнөөс хүмүүс үр хүүхдүүдээ бодоод, амьжиргаагаа сайжруулах гэж нүүж орж ирж байгаа. Харин бид тэднийг яаж дэмжиж ажиллах ёстой вэ гэсэн бодлогыг нь шийдээд өгөх хэрэгтэй. Бид цагаан идээгээ хаанаас авах вэ, хаа байсан Баян-Өлгий, Архангайгаас авчрах уу? Гэтэл энэ Партизан, Эмээлтэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, ногооны аж ахуйг хөгжүүлж болж байна. Иймэрхүү зүйлийг журмынх нь дагуу шийдээд өгчих ёстой. Ийм л сайн төлөвлөлт хэрэгтэй байна.

-Тэгвэл хамгийн тулгамдаж буй асуудал?

-Улаанбаатар хотныхны хамгийн том тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр мөнөөсөө мөн. Хоёр жилийн өмнө би “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Хоёрхон жил тэсчих” гэж хэлж байлаа. 50 гаруй жил хуримтлагдсан бохирыг цэвэрлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай шүү дээ. Одоо бол улиралдаа нэг үнэр гарна. Гэхдээ бага үнэртэнэ. Улаанбаатарчууд 50 жил өдөр болгон энэ үнэрийг үнэртлээ. Би үүнийг нэг тийш нь болгохоор Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлээд явж байгаа. Бид дахин төлөвлөлтийг ярих гэж байгаа бол Шинэ цэвэрлэхээ ярихаас аргагүй. Нүхэн жорлон болон хөрсний бохирдол гэр хорооллын тулгамдсан асуудал. Үүнийг нэг тийш нь шийдэхэд Шинэ цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын хурал, захиргаа, бид бүхэн хамтдаа энэ ажил дээр зүтгэж байна.

-Төсөв хөрөнгө гээд аливаа нэг асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл олон. Таны ажлын гол арга барил юу вэ, энэ олон ажлыг амжуулдаг?

-Миний хувьд анхнаасаа төрийн албанд ажилласан хүний хувьд судалгаа, төсвийг хэрхэн яаж хийж, ямар шат дарааллаар зөвшөөрөл авч,төсөвт суулгах вэ гэсэн шат дамжлага болгоныг сайн мэддэг. “Төсөв бооно” гэж ярьдаг даа. Хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэг барихад ямар тооцоо, судалгаа, шат дамжлага хэрэгтэй. Төсөв батлагдах 11,12-р сард аливаа асуудлыг шийддэг юм биш. Оны эхнээс нэгдүгээр сарын 1-нээс ажлаа эхлээд бичиг цаасаа бариад гүйнэ. Цэцэрлэгийн газар нь ийм, шугам сүлжээг нь энд тавьчихья гээд л. Зураг, төсвөө холбогдох мэргэжилтнээс нь эхлээд хэлтсийн дарга гээд бүх хүмүүст танилцуулна. Зарим хүн бэлэн төсөв барьж орж ирээд батлуулчихдаг гэж боддог байх. Сая Нийслэлийн иргэдийн хурал дээр хамгийн их бүтээн байгуулалтыг тойрогтоо хийсэн, гурван зам тавиулж, хоёр цэцэрлэг хоёр сургуулийн асуудлыг шийдсэн, яагаад Төрхүү дээр ийм их төсөв тавьсан юм гэж төлөөлөгч нар барьцсан. Манайд 2016-2020 онд 106, 107-р сургууль, 272, 273-р цэцэрлэг, 35-р хороонд иж бүрэн эмнэлгийн амбулторийн барилга баригдсан байна, улс, нийслэлийн хөрөнгөөр. Ер нь ажлыг маш эртнээс төлөвлөж бодож, цаасан дээр буулгаж инженерийн шийдлийг гаргаж сэтгэлтэй хандаж бий болгодог юм.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 35 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 37 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 39 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 40 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 41 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 0 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 2 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 8 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 17 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 56 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 47 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 48 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 57 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 0 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 53 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 21 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 39 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 49 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 50 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top