x

Шимизү Такэнори: Хоёр улсын гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээ Ковид-19 цар тахлын дараах эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Айлчлал 2020 оны аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харипцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ, ганцаарчилсан уулзалт хийх юм. 

Айлчлалын хүлээгдэж буй үр дүнгийн талаар Япон Улсаас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Шимизү Такэнори "Энэ сарын 9-ний өдрөөс хэрэгжих Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаатай холбоотой сүүлийн үед сонссон хамгийн баярт мэдээ байлаа.

“КОВИД-19” цар тахлын улмаас Япон, Монголын харилцаа зогсонги байдалд хүрээд байна. Миний хувьд, энэ оны 3 дугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Хайрын улирал” концерт, Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуульд тавих байсан илтгэл, Японы Чюүо их сургуулийн удирдлагуудын Монголд хийх айлчлал, Олон улсын анагаах ухаан, нийгмийн хамгааллын сургуулийн элсэлтийн шалгалт, оюутнуудын дадлага, судалгаа гээд бүх ажлуудаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Энэ жил өөрийнхөө хоёр дахь эх орон болсон Монголдоо очиж ч чадсангүй.

Би хүмүүс хоорондын харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэх гол суурь нь болдог гэж итгэдэг. Ийм учраас энэ удаагийн өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээ “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж Монголд хэрэгжих болсон нь Япон Улс эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг чухалчилж үздэгийн илрэл гэж хэлж болно.

Япон, Монголын харилцааг хөгжүүлэх чин хүсэлтэй япон иргэдийн талархлыг хоёр орны Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулахыг хүсье.

Энэхүү айлчлал “КОВИД-19” цар тахлын дараах хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлэхэд түлхэц болоосой хэмээн найдаж байна. Айлчлалын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 40 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 41 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 42 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 9 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 57 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 49 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 59 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 2 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 54 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 22 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 40 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 50 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top