x

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн боллоо

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу өнөөдөр цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба,  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг, нийслэлийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад холбогдох албан хаагчид оролцов.

2020 оны  хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болох юм. Үүнтэй холбогдуулан цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.

Мөн Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэнийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан санал солилцсон юм. Тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушигны шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй аж.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй.Гэхдээ өнгөрсөн оны хоёр дугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр нийт 12874 иргэн үзлэгт хамрагджээ.. Ингэхдээ цэргийн насны залуучуудын 5209 буюу 40 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй. Оношийн бүлгээр авч үзэхэд мэс заслын өвчнөөр 1090, дотрын өвчнөөр 735, чих хамар хоолой 672, гэмтэл 570, арьс харшил 350 иргэн тэнцээгүй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ. Тэрбээр “Залуучуудын дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас үүдэж, өвчтэй эсэхээ цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орж мэдэх тохиолдол гардаг.Иймд дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд үнэгүй үзлэг оношилгоог тогтмол зохион байгуулах шаардлагатай” гэв.

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөнөөр цар тахлын үед цэрэг татлагыг хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалт хийх талаар болон эмчлэгдэх боломжтой өвчтэй залуучуудыг хугацаат цэргийн албанд татах боломж, арга замын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 40 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 49 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 59 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 2 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 19 цаг 54 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 22 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 40 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 50 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top