x

Н.Түвшинбаяр ОУОХ-ны цахим хуралд оролцжээ

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах 2020 оны 10 дугаар сарын 02-нд ОУОХ-ны нийт гишүүн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчидтэй цахим уулзалт хийж, “Токио-2020”-ийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлжээ.

Энэхүү цахим уулзалтад 150 гаруй орны Олимпын хорооны ерөнхийлөгч оролцож, ярилцлага хоёр цаг орчим үргэлжилжээ.

Уулзалтын эхэнд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хичээнгүйлэн хийж, хичээл зүтгэл гарган шуурхай ажиллаж байгаа Японы шинэ Ерөнхий сайд болон Олимпын хорооны зохион байгуулах комисст талархал илэрхийлээд “ОУОХ-ноос бүх талаар дэмжиж, үйл ажиллагаа бүрт нягт уялдаатай хамтран ажиллана" гэдгээ онцолжээ.

Тэрээр, Дэлхий даяар “COVID-19” халдвараас үүдэн олимпын наадмын үеэр онош хурдан тогтоох түргэвчилсэн тестийг ашиглах болно. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран “COVID-19” вакцин гаргаж авахад онцгойлон анхаарч байна. Вакцины хоёр болон гуравдугаар шатны туршилт амжилттай болбол дараагийн шатны туршилтуудыг ирэх онд болох олимпын наадмаас өмнө дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой гэсэн юм.

Цахим уулзалтын үеэр Беларус улсын улс төрийн нөхцөл байдал болон Иран улс тамирчиндаа цаазын ял өгсөнтэй холбоотой ОУОХ-ны байр суурийг илэрхийлсэн. Бид улс орнуудын дотоод үйл хэрэгт оролцох боломжгүй ч спортоор дамжуулан хүний эрх, эв нэгдлийг хангах, ялгаварлан гадуурхалтыг багасгах зорилготой хэмээн мэдэгдсэн юм.

Мөн энэ уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр: “Монгол Улс “COVID-19” халдварыг дотооддоо алдаагүй орны нэг болсон. Энэ цар тахал гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотооддоо бүрэн хяналтад авч эмчилж чадаж байна. Дэлхий нийтэд хөл хорио тогтоосон ч манай тамирчид “Токио-2020” олимпын наадмын бэлтгэлээ тасралтгүй хийж, бэлтгэлээ хангаж байгааг онцлоод энэ онцгой нөхцөл байдлын үед олимпын наадам зохион байгуулахаар ажиллаж буй нийт хамтран зүтгэгчиддээ амжилт хүсье” гэжээ.

Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах: “Олимпын аварга Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд ажлаа амжилттай хийнэ гэдэгт нь огтхон ч эргэлзэхгүй байна” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 58 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 7 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 10 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 3 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 31 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 49 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 59 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 0 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top