Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
Ослын улмаас 9 настай, эрэгтэй "О" гэмтэж, 5 настай, эмэгтэй "Б"-гын амь насыг хохирсон байна.
Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нарт хандан явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг анхаарууллаа.
Мөн эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.