x

Орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгажээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна.

Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй хашаа татсан асуудлыг шийдвэрлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардах хуудас өгсөн боловч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан зөвшөөрөлгүй татсан  хашааг албадан буулгажээ.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дур мэдэн хашаагаа сунгах, нийтийн эзэмшилд халдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн НЗД-ын захирамжын хүрээнд зөрчилтэй байгаа 330 байршлын мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 29 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 1 цаг 30 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 1 цаг 31 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 1 цаг 32 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 1 цаг 33 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 1 цаг 34 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 1 цаг 35 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 5 цаг 36 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 5 цаг 36 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 5 цаг 38 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 5 цаг 40 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 6 цаг 43 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 6 цаг 48 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 6 цаг 57 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 7 цаг 1 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цаг 7 мин Хөлгүй цэнгэлийн цаг 8 цаг 22 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 8 цаг 40 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 9 цаг 7 мин Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ 9 цаг 30 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top