Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлаж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд Нээлттэй ажлын байрны өдөрлөг болно.
10:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд НИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН -аас нэр дэвшигчид “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлын тайланг танилцуулна.
10:30 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Вэбсайт болон автоматжуулсан мэдээллийн сан”-гийн нээлт болно.
11:00 цагт ГХЯ-нд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлнэ.
11:40 цагт Сонгинохайрхан дүүрэгт байрлаж буй “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгт “Нарны Хүүхдүүд” хандивын аяны талаар мэдээлнэ.
14:30 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд тус сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд мэдээлнэ.
16:00 цагт Оросын шинжлэх, ухаан соёлын төвд “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна.
Төрийн ордонд
09:00 цагт “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлт болон зөвлөмжийн хэлэлцүүлэг болно.
09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11:00 цагт “Үндсэн хууль” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороохуралдана.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн явцын талаар мэдээлнэ.
11:30 цагт Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир уснаас тогтсон хиймэл нууранд хийсэн лабораторийн шинжилгээгээр ноцтой дүгнэлт гарсан талаар мэдээлэл хийнэ.