x

Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээж нар “Эхийн алдар” одон гардууллаа. 

Энэ жил Төв аймгаас нийт 421 ээж, үүнээс 33 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 388 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа. Харин Говьсүмбэр аймгаас нийтдээ 65 ээжид, үүнээс 8 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 57 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардуулсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний баялаг, өрх гэрийн баяр баясгалан болсон бяцхан үрсээ энэрэл хайраар дутаалгүй өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье. Зүйрлэн хэлж боломгүй нандин сэтгэл, талархан хайрлаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жилдээ нэг удаа хүндлэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн сайхан уламжлалтай.

Энэхүү уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Улмаар Монгол орноо тойрон 16 аймагт ажиллах үеэрээ, мөн нийслэлийн есөн дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулаад байна. Өнөөдөр Төв аймгийн 421, Говьсүмбэр аймгийн 65 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн өнөөдөр одонгоо зэрэг гардан авч байгаа эгч дүүс Зуунмод сумын иргэн Энэбишийн Золжаргал, Энэбишийн Золбаяр нарт, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Өндөрширээт сумын иргэн Сүрэнжавын Даваадулам нарт аз жаргал сайн сайхныг хүсье.

Хүн ам цөөтэй манай улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Тиймээс өнөөдөр эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлж чадаж байна уу, төр энэ нөхцөлийг нь бүрдүүлж чадаж байгаа юу гэдэг нь нийгмийн бодлогын тулгамдсан асуудал боллоо.

Үндэстний ирээдүй болсон хүүхэд багачуудыг шинэ монголын иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролыг бодлогоор дэмжих, хүүхэд хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлэх нь төрийн үүрэг билээ. Ингэж байж л монголын ирээдүй аюулгүй байна гэсэн үг.

Тийм учраас миний бие өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллын бодлогыг нягтруулах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилж ажилласан. Цаашид хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр, ямар ч ялгаваргүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, шахаж шаардан ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Төв, Говьсүмбэр аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 43 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 48 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 49 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 50 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 8 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 10 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 17 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 25 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 5 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 55 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 56 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 6 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 9 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 1 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 29 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 47 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 57 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 59 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top