x

Ерөнхийлөгчийн зарлигаар Байт харваан спортын ОУХМ Н.Дариймаад Гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд, одон медаль шагнал гардууллаа. 

Энэ өдөр 60 жилийн түүхтэй Байт харвааны спортоос 12 жилийн дараа 3 дахь Гавьяат дасгалжуулагч төрж байна.  

Монголын байт харвааны холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, Олон улсын хэмжээний мастер Натжавын Дариймаа Монгол улсын Гавьяат дасгалжуулагч цол, тэмдгээ гардан авлаа.

Н.Дариймаа нь 1950 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 1957-1967 онд Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар сургуулийг төгсөж, 1967-1971 онд УБДС-ийн Биеийн тамирын факультетыг Бакалавр зэрэгтэй багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

1989 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургуульд мэргэжил дээшлүүлэн 1968-1978 онуудад Байт харвааны анхны шигшээ багийн тамирчнаар, 1974-1982 онуудад “Хөдөлмөр” нийгэмлэгт дасгалжуулагчаар, 1982-1992 онд Биеийн тамир, спортын Улсын хорооны дэргэдэх Спортын сургалтын төвийн Бэлтгэл ангийн багшаар, 1993-1997 онд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар, 1997-2009 онд “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар, 2009-2012 онуудад пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагчаар тус тус ажиллаж нийтдээ 51 жил биеийн тамирын салбарт буюу байт харвааны спортод тасралтгүй ажилласан байна.

Одоо тэрээр Монголын байт харвааны холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа шилдэг ахмад дасгалжуулагчдын нэг юм.

Н.Дариймаа нь 1971 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 6-р байр, 1972 оны Мюнхены Олимпийн наадамд 11-р байр, 1969, 1971, 1975 онуудад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй багаараа 4,5,6 дугаар байруудад шалгарч, олон улсын тэмцээнүүдийн 30 гаруй медальтай, улс хотын 100 гаруй медальтай, Монгол Улсын 5 удаагийн аварга, Монголын бүх ард түмний 4,5 дугаар спартакиадын аварга, Улсын шинэ дээд рекорд амжилтыг 13 удаа шинэчлэн тогтоосон Байт харвааны спортыг өндөр түвшинд гаргаж байсан биет төлөөлөгчийн нэг юм.

Тэрээр 1999, 2000, 2003, 2004 онуудад шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан бөгөөд дасгалжуулагч хийх хугацаандаа 50 гаруй спортын мастер, Олон улсын хэмжээний мастер 13, биеийн тамирын багш мэргэжилтэн 8, спортын зэрэг цолтой тамирчин шүүгч 60 гаруйг бэлтгэжээ.

Одоогоор өсвөрийн болон насанд хүрэгчдийн 150 гаруй рекорд амжилтыг түүний шавь нар тогтоосон байна. Н.Дариймаа нь 1985 оноос эхлэн өндөр зэрэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэж гаргасан юм.

Түүний шавь нарын амжилтаас дурьдвал:

  • 1988 оны Сөүлийн Олимпийн наадамд ОУХМ С.Туул;
  • 1992 оны Барселоны Олимпийн наадамд ОУХМ Ж.Отгон; 
  • 1996 оны Атлантын Олимпийн наадамд ОУХМ Ж.Отгон;
  • 2008 оны Бээжингийн Паралимпийн наадамд СМ Б.Жавзмаа;
  • 2012 оны Лондонгийн Паралимпийн наадамд СМ Б.Жавзмаа, СМ Б.Оюун-Эрдэнэ нарыг тус тус дасгалжуулан амжилттай оролцуулж байсан юм.

Гэрэл зургийг Archery Mongolia хуудаснаас авав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 43 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 45 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 47 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 48 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 49 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 8 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 10 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 16 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 25 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 4 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 4 цаг 55 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 4 цаг 56 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 6 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 8 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 1 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 29 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 47 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 20 цаг 57 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 20 цаг 58 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top