Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргаж, 2021 оны Төсвийн төсөлд тусгажээ. Мөн 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Засгийн газраас цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө иргэдэд хүндээр туссан хэвээр, энэ байдал ирэх онд ч хэвээр үргэлжилнэ хэмээн тооцоолж байгаа юм. Тиймээс дэлхийн улс орнуудын адилаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх бөгөөд 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэх аж. Эцсийн шийдвэрийг УИХ-аас гарах юм.