x

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай боллоо

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болж өчигдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 140 мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Өнгөрсөн жилд тус эмнэлэгт 20 мянган иргэн хэвтэн эмчлүүлжээ. Гэмтэл, мэс заслын 30 ортой тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. 

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нэгдсэн эмнэлгийн дарга, докторант, АУ –ны магистр, Монгол Улсын хүний гавъяат эмч М.Чимгээ, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцсон байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2006 оноос дүүргийн нэгдсэн эмнэлгүүд архаг хууч өвчлөл эмчилдэг байсан. Нийслэлийн зүгээс нэгдсэн эмнэлгүүдийн эмчилгээний нэр төрлүүдийг нэмэгдүүлэх зорилт тавьж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасаг нээж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь суурилуулсан. Цаашид Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт мөн тасгийг нээх болно. Энэ мэтчилэн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд яаралтай түргэн тусламжийг хүлээн авдаг болно. 2021 оноос 12 нэгдсэн эмнэлэг ажилладаг болох зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолжээ.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эрүүл мэндийн газруудын парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 40 автомашинтай болсон юм. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр яаралтай түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон автомашиныг мөн гардуулан өгсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 3 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 13 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 16 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 8 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 36 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 54 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 4 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 5 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top