x

Академич Д.Рэгдэл Засгийн газрын хуралдаанд урилгаар оролцоно

Шинжлэх ухаан, инновацын төвийн цогцолборыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4.8 га талбайд барихаар болжээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь манай улсын шинжлэх ухааны салбарын хувьд 1921 онд Судар бичгийн хүрээлэн, 1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдсаны дараа орох түүхэн үйл явдал болж байгааг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээлтийн үгэндээ онцолсон юм. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухаанд тулгуурласан төрийн бодлоготой байж улс орон хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 2021 онд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан байгууллага байгуулагдсаны 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Тэгш ойн босгон дээр түүхэн том бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ ажилд Засгийн газраас 94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” хэмээв. 

Мөн тэрээр, “Дараагийн Засгийн газрын хуралдаанаас эхлээд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч сууж байгаасай гэж хүсэж байна. Таныг албан ёсоор урьж байна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх гэж буй асуудалд шинжлэх ухааны зүгээс үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой” гэлээ.

2019 онд болсон Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас гаргасан бодлого, шийдвэр, 2020-2024 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн одоогийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийг дэмжих, судалгааны ажил, инновацын үйл ажиллагааг дэмжиж, гарааны компаниудыг олноор бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Тус бүтээн байгуулалт 74,300 ам дөрвөлжин метр ашиглалтын талбай бүхий үндсэн 7 хэсэг барилга, байгууламжаас бүрдэх юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих 94,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг цогцолборыг 2022 онд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр барилга угсралтын “Нутгийн буян” ХХК ажиллаж байна.

Цогцолборын барилгад олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей зэрэг байрлах бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох юм.

Цогцолбор байгуулснаар биотехнологи, нано технологи, мэдээллийн технологи зэрэг шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны үндэсний төв, лабораториудыг байгуулах боломж, нөхцөл бүрдэх бөгөөд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх замаар үндэсний судалгааны чадамж сайжруулж, судалгааны ажлын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 3 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 13 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 15 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 8 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 36 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 54 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 4 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 5 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top