x

E-Mongolia системээр төрийн 181 үйлчилгээг авах боломжтой боллоо

Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг нэвтрүүлсэн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр мэдээллээ. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой юм.

Энэхүү системд цаашид төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Уг системд E-barimt, E-halamj зэрэг төрийн цахим систем болон зарим үүрэн холбооны оператор нэгдэж буйгаа зарлалаа. Тодруулбал, үүрэн холбооны операторууд уг системийг ашиглах үед задгай дата төлбөр авахгүй байхаар зохицуулах юм. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын хүрээнд e-Mongolia цахим системийг нэвтрүүлж буйг онцлоод, ингэснээр, төрийн албаны хүнд суртал арилж иргэдийн цагийг хэмнэх боломж бүрдүүлнэ. Мөн цаашид энэ системд төрийн 492 үйлчилгээг шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд зорьж байна. Манай улс дижитал руу бүрэн шилжихэд, 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Төрийн 492 үйлчилгээг энэ системд нэвтрүүлэхэд нэг жилийн хугацаа шаардлагатай" гэлээ.

Иргэд төрийн үйлчилгээ авахад дунджаар 30 минутын хугацаа зарцуулдаг байсан бол гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулах боломжтой болж буйг тэрээр онцолсон юм.

E-Mongolia системийн нээлтийн үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада: "Үүрэн холбооны оператор компаниудын зүгээс ухаалаг гар утсаа ашиглан E-Mongolia-гаас үйлчилгээ авахад дата унахгүй байх зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, Мобиком, Юнител, Скайтел компани E-Mongolia апп ашиглан төрийн үйлчилгээ авч буй иргэдэд зориулан 2020 он дуустал датагаа О төгрөг болгож байна" гэлээ. 

Мөн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахимд шилжих багц хуулийн төсөл боловсруулж намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай, Өгөгдөл хамгаалах тухай, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа аж. 

Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр жилд бичиг хэрэг, шуудангийн зардлаас багадаа 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэнэ. 

Уг системийг нэвтрүүлснээр, өчигдрийн байдлаар, 4322 иргэн төрийн үйлчилгээг авчээ. Тухайлбал, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа зэргийг авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 1 цаг 51 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 1 цаг 53 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 1 цаг 56 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 1 цаг 57 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 1 цаг 58 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 16 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 18 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 25 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 33 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 13 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 3 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 4 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 14 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 17 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 9 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 37 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 20 цаг 55 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 5 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 6 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top