x

Испанийн компанид 600 мянган бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ байгуулжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны есдүгээр сарын 29-нд Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хонгор сумын нутагт баригдаж буй Дархан арьс ширний цогцолборын төслийн ажлын явцтай танилцжээ.

Жилд 10 сая тонн арьс, шир, 11 мянган тонн ноос, нэг мянган тонн ноолуур боловсруулах үндэсний хэмжээний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн ерөнхий төлөвлөгөөг Испани улсын “ИПАП инженеринг” компани хийж, төслийн инженер геологийн судалгаа, арьс ширний үйлдвэр, дэд бүтцийн байгууламжийн ажлын зургууд хийгдсэн байна.

Улмаар өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдээс гадна бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, хангах дэд станц, инженерийн шугам сүлжээ, уурын станцын дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

Цогцолборын бохир ус цэвэрлэх байгууламжийг барихдаа европын шалгарсан технологийг нэвтрүүлж, ажлыг монгол инженерүүд гардан хийж байгаа тухай төслийн баг онцолж байв. Улмаар тус байгууламжаас гарсан усыг Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа төмрийн болон бусад үйлдвэрт дахин ашиглах боломжтой учраас эдийн засаг болон экологийн өндөр үр өгөөжтэй гэлээ.

Төслийн хүрээнд цахилгаан, дулааны дэд бүтцийн асуудлууд шийдэгдэж буй учраас Дархан хотын орхигдоод байсан үйлдвэрийн объектуудыг сэргээх, мөн аж үйлдвэрийн бүс өргөжин тэлэх боломж нээгдэж байна.

Мөн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажилчдын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд 918 айлын орон сууц барих 7 га газрын зөвшөөрлийг авсан байна.

Улмаар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрт хөдөө аж ахуйн ангийг нэмэх чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.

Төслийн баг нь цогцолборын борлуулалтыг гадаадын зах зээлд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд Испани улсын урт хугацааны хамтрагч компанид эхний ээлжинд 600 мянган ширхэг бог малын боловсруулсан арьс, шир нийлүүлэх туршилтын гэрээ хийжээ.

Дархан арьс ширний цогцолбор төслийн хүрээнд дотоодын арьс, ширний компаниудыг Испани болон бусад орнуудын арьс ширний компаниудтай хамтарсан олон улсын аж үйлдвэрийн парк болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Оюу толгой”-н шинэ Гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүх томилогдлоо саяхан “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 5 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 7 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 9 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 10 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 11 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 30 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 32 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 38 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 47 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 26 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 17 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 18 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 28 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 31 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 23 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 51 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 9 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top