x

Дархан-Уул аймгийн 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг 307 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа.

Үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид тус тус хүртээж, баяр хүргэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын үзэсгэлэнт сарангуа эхчүүд ээ,
Үр хүүхдийнхээ гэрэлт наран болсон ээжүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, өрх гэрийн гэрэл гэгээ болсон энхрий бяцхан үрсээ өлгийдөн авч, сэтгэл тэнүүн өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Ирээдүйн монголыг бүтээх үр хойч, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ээж Таны хийж байгаа цаг наргүй  хөдөлмөр бол иргэнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй үнэлж баршгүй үнэ цэнтэй гэгээн үйлс мөн. Ийм ч учраас монголын төр ээжүүддээ талархал илэрхийлж, жил бүр төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг хүртээж, хүндэтгэл  үзүүлдэг юм.

Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдсон. Тийм учраас  тодорхойгүй хугацаагаар хүлээлт үүсгэсэн “Эхийн алдар” одонг  засаг захиргааны нэгжид ажиллах үеэрээ цар тахлын хорио цээрийн дэглэмд нийцүүлэн өөрийн биеэр хүртээх нь зүйтэй гэж үзсэн юм.

Энэ жил улсын хэмжээнд 10,677 ээжид  “Эхийн алдар” одон хүртээх бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймгийн 307 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 17, Хоёрдугаар зэргийн одонг 290 ээжид гардууллаа. Баяр хүргэе!

Мөн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртэж байгаа Дархан сумын иргэн Нармандахын Наранбайгальд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Иймээс хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогыг эхчүүдийг дэмжих, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролд анхаарал хандуулах замаар хүүхдийн ирээдүйг хамгаалахад чиглүүлэх ёстой.

“Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг, эхчүүдийн хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмрийг төр өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.

Монгол Улсын бяцхан иргэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд  төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой. Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, санаачилгатай ажиллаж байна.

Цаашид хүүхдийн мөнгийг ямар ч ялгаваргүйгээр түвшинг нь бууруулахгүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хүүхдээ өсгөн бойжуулахад зориулж байгаа цаг наргүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, цаашид бодит үр дүнд хүргэхийн төлөө шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Дархан-Уул аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ чин сэтгэлийн угаас халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 22 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 50 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 8 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top