x

Угаар мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг зөвлөлөө

“Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээр явж ажиллав.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Алтанбаяр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан Л.Пүрэвээ нар “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-нд яндангаа хөөлүүлэх, пийшин зуухны аюулгүй байдлаа шалгуулах хүсэлт тавьжээ. Албаныхан иргэдийн пийшин зуухны холбоос муу, янданг хөөлөх шаардлагатайгаас гадна угаар мэдрэгчийн батарей дууссан байгааг илрүүлж, засвар үйлчилгээг үзүүлсэн байна. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэдийн хувьд галлагааны зөвлөмж, сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрдсэл хаана ч байдаг гэдгийг тооцож иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Угаар мэдрэгчийнхээ зайг шалгаж үзэх хэрэгтэй. Агааржуулалтын хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг сайтар шалгаж байхыг зөвлөмөөр байна” гэв.

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдийн пийшин зуухны битүүмжлэл, яндангаа хөөлсөн, агааржуулалт хийж угаар мэдрэгчийг ажиллуулж байгаа зэрэг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү гэр хорооллын өрхүүдээр явж хяналт тавьж буй юм.

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулсан юм. Тус алба нь яндан зуухны засвар үйлчилгээг үзүүлэхээс гадна 200 өрх тутамыг хариуцсан хяналтын ажилтантай юм.Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалган ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн 200 гаруй мянгын өрхийг хариуцсан 920 гаруй хяналтын ажилтан ажиллаж байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хяналтын ажилтнуудад гэрийн хаяг, утасны дугаараа худал буруу мэдээлэх, гэртээ оруулахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудал өдөр бүр тулгардаг талаар Сүхбаатар дүүргийн 8,10 дугаар хэсгийн хариуцсан хяналтын ажилтан В.Баярмагнай учирлалаа.

Тэрээр өөрийн хариуцсан хэсгийн өрхүүдээр явж угаарын хийнээс урьдчилан сэргийлэх асуумж бөглүүлж судалгаа аваад, засвар үйлчилгээ шаардлагатай өрхүүдийн мэдээллийг “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-нд мэдээллэдэг гэв. Засвар үйлчилгээний ажилтан албан хаагчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна зөв галлагааны зөвлөмжийг хүргэдэг аж.

“Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг гэр хорооллын айл өрхүүдээр явж зуух яндангийн бүрэн байдал, агааржуулалтын хоолой, угаар мэдрэгчийг шалгахаас гадна угаарын хийнээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг хүргэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 29 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 22 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 50 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 8 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 18 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 19 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top