x

П.Доржсүрэн: Эхнэртээ цусаа өгснөөс хойш 100 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн

“Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн зочноор Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч П.Доржсүрэнг урилаа.

Тэрээр ард түмний төлөө өргөсөн тангарагаасаа гадна амь хайрлах энэрэнгүй үйлсийг түүчээлэн яваа “Хүндэт донор” юм.

-Таны хийж байгаа бүхий л зүйл бусдын төлөө юм. Магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох?

-Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгээд гурван жил, цусаа бэлэглэх энэрэнгүй үйлстэн болоод 10 жил болж байна. Хоёулаа л бие бялдрын хөгжил, бусдын төлөө цохилох сэтгэлзүйг шаарддаг. Ийм сайхан үйл хэрэг бүтээж амьдарч байгаадаа баярладаг даа. Анх 2017 оны 8 дугаар сард дадлагажих ажилтнаар орж байлаа. Түүнээс хойш дөрвөн сарын дараа буюу 12 дугаар сарын 25-нд дэд ахлагч цолоо авч, тангарагаа өргөсөн.

Шуурхай удирдлага зарлан мэдээллийн тасгийн шуурхай албаны жолоочоор томилогдон ажиллаж байгаад 2018 оноос Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна. Алба хаагчдынхаа амь нас, техникийн бүрэн, бүтэн байдал, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж хөдөлгөөнд оролцоно. Тухайн хаягт богино хугацаанд дөт замыг сонгон очиж гал унтраах бодисоор тасралтгүй хангах үүрэгтэй байдгаараа онцлогтой.

-Хэзээнээс цусаа бэлэглэх энэрэнгүй үйлст нэгдэх болсон бэ?

-Анх 2010 онд цусаа бэлэглэж байсан. Түүнээс хойш 2012 онд эхнэр маань амаржих үедээ маш их хэмжээний цус алдаад яаралтай цус хэрэгтэй болж, шинжилгээ өгөхөд миний цус таарсан юм. Тэгээд л  эхнэртэй цусаа өгч, нэг удаа өгсөн. 350 грамм цусаар хүнд амьдрал бэлэглэж гэр бүлээ элэг бүтэн болгодог гэдгийг ойлгосон. Тэр цагаас хойш тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байнгын донор болсон доо. Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Дэлхийн донорын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнгөрөгч оны энэ өдөр “Хүндэт донор” хэмээх хүндтэй шагналаар шагнагдсан.

-Одоогоор хичнээн хүнд амьдрал бэлэглэсэн бэ?

-Нэг удаа 350 грамм цус өгнө. Одоогийн байдлаар 20,4 литр цус өгч, 100 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн байна.

-Цусаа өгнө гэдэг тийм ч амар биш. Хүнээс олон ч зүйлийг шаарддаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Мэдээж хүнээс эрүүл байхыг шаарддаг. Миний бэлэглэсэн цус ямар хүнд очиж байгааг мэдэхгүй ч нэгэн гэр бүлд амьдрал бэлэглэж байна гэж бодохоор өөрийн эрхгүй баярладаг бас бахархдаг.

Эрүүл биетэй байхын тулд нэгдүгээрт аливаа хорт зуршлаас хол байх, хоёрдугаарт дасгал хөдөлгөөн хийж, бие бялдраа хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь 17-60 насны бүх хүн донор болох боломжтой. Эхнэр маань ч гэсэн хүнд туслах хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцдог болохоор эхнэрээрээ бахархаж хийж байгаа ажлыг нь ямагт дэмжиж туслахыг хичээдэг.

-Энэрэнгүй үйлийн төлөө хамтдаа зүтгэж байгаа гэр бүлтэй нь танилцмаар байна?

-Манайх ам бүл гурвуулаа. Миний ханийг Б.Алтанзул гэдэг. Аймгийн Улаан Загалмайн хороонд арга зүйчээр ажилладаг. Хань маань миний ажлыг ойлгож үргэлж дэмжиж, урам зориг өгдөг болохоор ханьдаа маш их баярладаг. Хүү маань энэ жил хоёрдугаар ангийн сурагч. Эхнэртэйгээ 2010 онд хотод оюутан байхдаа танилцаж байлаа. Ховд аймаг бол манай эхнэрийн нутаг. Алс баруун хязгаар олон ястны өлгий нутагт эхнэрээ дагаад л ирсэн дээ /инээв/.

-Та ингэхэд аль нутгийн хүн бэ?

-Би Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. Зургадугаар анги хүртлээ Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад аав, ээжийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийг төгссөн. Бага нас минь бусад хүүхдүүдийн адил мал маллаж, ногоо хурааж, үеийн хүүхдүүдтэй тоглож, ноцолдож өнгөрсөн дөө.  

-Алба тайван, амралттай үедээ юу хийх дуртай вэ?

-Эхнэр хүүхэдтэйгээ гэртээ байх, хүүтэйгээ тоглож гэр бүлээрээ зугаалах дуртай. Мөн өөрийгөө хөгжүүлж фитнессээр хичээллэнэ. Барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй болохоор албаныхаа тохижилт бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцдог.

-Олон л зүйлийг хийхийг мөрөөдөж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Аав ээж минь бага байхаас аливаа хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах хандлагыг төлөвшүүлсэн. Тийм болохоор тэднийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээж явна. Мөн эрүүл байж  олон хүнд амьдрал бэлэглэмээр байна. Хүүдээ үлгэр жишээч сайн аав байж, ирээдүй хойч үедээ зөв үлгэр дууриаллыг л бий болгохыг зорьж байна даа.

-Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэснээр өөрт болоод амьдралд тань гарсан өөрчлөлтийн тухай яриа өрнүүлбэл?

-Маш олон өөрчлөлтийг бий болгосон. Жишээлбэл, хувь хүн талаасаа хүнээс үг дааж сурах, тэсвэр хатуужилтай байх,  бусдын төлөө гэх сэтгэлийг бий болгож, цаг хугацаа гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг мэдрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж, албан үүргээ гүйцэтгээд явахдаа ард талдаа санаа зовох зүйлгүй болсон.

Энэ жил манай байгууллага 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдаа орон сууцжуулсны нэг нь манайх. Энэ дашрамд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд болон нийт хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлмээр байна.

-Онцгой байдлын байгууллага өдөр ирэх бүр залуусаар хүрээгээ тэлж байна. Тэгэхээр өөрийнхөө туршлагад тулгуурлан үе тэнгийнхээ залууст хандаж хэлмээр зүйл байна уу?

-Хамгийн гол нь өөрийн сонгосон мэргэжилдээ үнэнч шударга, сэтгэлтэй байх хэрэгтэй. Мэдээж шантрах үе зөндөө байдаг. Тэр бүхэнд шантрахгүйгээр зүтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Би ч гэсэн хичээж л явна. Залуу хүнд алдаа оноо зөндөө л бий. Гэхдээ алдлаа гээд ухарч болохгүй. Амжилтаа бодоод урагшлах л хэрэгтэй гэж боддог.

-Авран хамгаалах, амь бэлэглэх ариун үйлст нь өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Өөрийгөө танилцуулах, илэрхийлэх боломж олгосонд. Эх орон, өвөг дээдэс, өөрийн ажил мэргэжил болоод мөрдэс нэгт нөхдөөрөө бахархаж явдгаа хэлмээр байна.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 45 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 46 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 47 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 47 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 48 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 49 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 50 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 51 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 51 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 52 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 53 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 54 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 55 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 57 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 58 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 58 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 1 цаг 0 мин Туркт болох Орос–Украины хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно 1 цаг 1 мин Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таалал төгслөө 1 цаг 2 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б... Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэ... Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе”... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр...
Top