Дундговь аймгийн Онцгой байдлын газрын “Гэр бүлийн зөвлөл”-өөс намрын дунд сарын шинийн есний билэгт сайн өдрийг тохиолдуулан зургаан алба хаагчийн гал голомтыг нь бадрааж, хуримын ёслолыг нь хийжээ.
Энэ өдөр
-
Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахлах дэслэгч Б.Энхтөр,
-
Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Ч.Нацагдорж,
-
Аврагч-холбоочин, ахлах ахлагч М.Энхзориг,
-
Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Цэнд-Аюуш,
-
Ахлах ахлагч Б.Сугир,
-
Ахлагч Х.Очирсүлд нар гал голомтоо бадраасан гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.