x

Баруун аймгуудыг адалт явдалт, байгалийн аялал жуулчлалын бүс болгоно

Дэлхийн аялал жуулчлалын өдөр өчигдөр тохиож, энэ жил "Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил"  уриатай тэмдэглэв.  Энэ өдрийг тохиолдуулан манай улсад аялал жуулчлалын салбарыг сэргээх талаар мэргэжлийн байгууллагууд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Салбарын яам БОАЖЯ-наас аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тухайн орон нутгийн онцлогийг харгалзан үзэж, бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг ирэх 4 жилд барина. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясалан хэлэхдээ, Засгийн газраас аялал жуулчлалыг бүс нутгийн байдлаар орон нутагт түшиглэн жигд хөгжүүлэх бодлого барьж буйг дуулгаад, ингэхдээ жишээ нь, Хөвсгөл аймгийг байгалийн буюу амралтын аялал жуулчлалын гол бүс нутаг бүхий аймаг, Хэнтийг түүхийн аялал жуулчлалын төв болгохоор төлөвлөөд байна гэв. 

Цаашлаад, баруун аймгуудыг адалт явдалт буюу байгалийн аялал жуулчлалын бүс нутаг болгож биет бус соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох, мөн говийн чиглэлд палеонтологийн олдворын танин мэдэхүйн буюу говь нутгийн онцлогт таарсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж байна гэв. Нэг ёсондоо дээрх чиглэл, төрлөөр аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр боловсруулан хөрөнгө оруулалтыг татаж эхэлжээ. 

Манай улсад албан ёсны аялал жуулчлал хөгжиж эхэлсэн нь 1954 онд Жуулчдад үйлчлэх товчоо нэртэй байгуулагдсанаар тооцдог аж. Тухайн социализмын үед манай улсын аялал жуулчлалын гол маршрут нь Хөвсгөл, Хархорин, Тэрэлж, говийг чиглэл байгаа юм. Түүнээс хойших 60 жилд тэр үеийн үндсэн чиглэл маршрутууд хэвээр, аялал жуулчлал төрөлжиж хөгжсөн зүйл алга байгааг саяхан болсон аялал жуулчлалын салбарын хэлэлцүүлгээр хөндөж байв. 

Дэд бүтцийг илүү сайн хөгжүүлбэл манай улсын баруун болон зүүн бүсийн чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж, бүтээгдэхүүн үйчилгээ байгааг хэлж байлаа. Төр, засгаас аялал жуулчлалыг аймаг, орон нутгийг түшиглэн хөгжүүлэх бодлого барьж буй нөхцөлд боломжуудыг нээж ажиллах цаг ирж буйг хэлэлцсэн юм. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдлыг бий болгох шаардлагатайг онцлон ярив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 7 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 8 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 9 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 24 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 28 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 21 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 20 цаг 49 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 7 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 21 цаг 17 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 21 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top