Бага насны хүүхдүүд галт зэвсэгээр тоглож байгаад сум алдаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй хүүхэд буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна.
Уг хэрэг явдал есдүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд хүүхдүүд тоглож байхдаа буугаар оролдсоны улмаас санамсаргүйгээр сум алдсан болохыг тогтоожээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Найман настай эрэгтэй өөрийн дүү зургаан настай эмэгтэй нар хоорондоо тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож, буу алдсаны улмаас дүү нь амь насаа алдсан" гэсэн юм.
Хэргийг одоогоор Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.