Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
09:00 цагт СТӨ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын салбарын ажилтай танилцана.
10:00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын залуу инженерүүдийн холбоо”-ноос “Үндэсний шинэ давлагаа - Инженер залуу үе” хөтөлбөрийн талаар мэдээлнэ. Утас: 88774344
11:00 цагт ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг цахимаар мэдээлнэ.
11:30 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99810808, 99071032
13:00 цагт УДЭТ-т “Анна Каренина” жүжгийн уран бүтээлчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14:00 цагт ШУТИС-ийн Номын санд “Оюуны өмчийн салбарын оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.