x

Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижуулж дуусжээ

Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулж байгаа билээ.

Тохижилтын ажлын хүрээнд явган зам, 30 машины авто зогсоол, түшиц хана, эко хавтан бүрэн хийгдэж зүлэгжүүлэлт, сандал ширээ, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, волейболлын талбай, боловсон бие засах газар байрлуулж, хашлаганы тросс татах, доод явган замын ажлууд хийгджээ. Мөн хог ялгах цэг байршуулсан байна.

Харин ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулах юм байна. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна. Мөн харуулын байр хийсэн. Сүүлд яагаад харуулын байрыг шийдсэн гэвэл оройн цагаар хүмүүс ирж архидан согтуурах асуудал гарч байна. Тиймээс бид байнгын харуул, хамгаалалттай байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талд бид Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байна. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс бас алдагдсан” гээд энд хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд иргэд маш сэтгэл хангалуун байгаа гэв. 

Мөн хүүхэд багачууд, ахмад настанууд салхилах, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр тогтмол ирдэг гэдгийг онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн ая тухтай амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлууд шат дараатай хийгдэж байна. Тэр ажлуудын нэг болох Маршалын гүүр, Их тэнгэрийн амны баруун хойд талын хэсгийг иргэдэд зориулж тохижилт бүтээн байгуулалтын ажлыг холбогдох байгууллагууд хариуцаж хийлээ. Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан байна. Иргэд маань энд ирэхдээ хүүхэд, багачуудаа тоглоомын талбайд тоглуулж, ахмад настанууд салхилж зориулалтын дагуу ашиглах шаардлагатай. Өчигдөр гэхэд тоглоомын талбай болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс алдагдсан байна. Иргэд оролцоогоо нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг эвдэлж, зүйтгэхгүй байх хэрэгтэй” гээд дүүргийн Цагдаагийн алба болон бусад холбогдох байгууллагуудад тохижилт, бүтээн байгуулалтын ажилд тавих хяналтаа нэмэгдүүлж, иргэдийг зүй зохистой ашиглахад анхаарч ажилла гэв.

Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 мин Академич Аюурын Дулмаа Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаав 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 19 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 3 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 35 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 37 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 40 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 32 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 0 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 18 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top