x

Согтох, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх ойлголтыг тодорхойлж, согтууруулах ундаан дахь спиртын агууламжийг багасгана

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн барихаар бэлдэж байна. 

Өмнөх парламентын үед эмэгтэй гишүүд хамтран нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан ч бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсноор энэ асуудал орхигдоод байсан юм. Харин хоёрдахь төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа аж. 

Хоёр тусдаа боловсруулагдаж буй нэг хуулийн төсөлд холбогдох байгууллагуудаас санал авах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд оролцсон юм. 

Манай улсад 44 /спиртын 6, архины 26, шар айрагны 12/ архи, согтууруулах ундааны үйлдвэр байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2019 онд нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 8.5 литр, шар айрагны хэмжээ 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээний түвшингөөр Ази тивд дөрөвдүгээрт жагсчээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Уг хуульд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаа. Тиймээс уг хуулийг боловсронгуй болгон шаардлага бий болоод байгаа билээ. 

Судалгаагаар сурагч, өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттлоо хэрэглэж үзсэн гэсэн бол тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутнуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, 15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулжээ. 

Цагдаагийн байгууллагын судалгаагаар эхний найман сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 2,910 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 53.3 нь согтуугаар үйлдэгджээ. 

Эмэгтэй гишүүдийн боловсруулж буй хуулийн төсөл дэх онцлох заалтууд 

Одоогийн мөрдөж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундаа гэдэгт “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” хэмээн заасан байдаг. Тэгвэл өргөн барихаар бэлдэж буй хуулийн төсөлд 1.2 хувиас дээш этилийн спирт агуулсан бүх төрлийн ундааг согтууруулах ундаанд тооцохоор тусгажээ. 

Мөн согтох гэдэг ойлголтыг ч тодорхой заасан байна. Тодруулбал, “согтууруулах ундаа ууснаас хүний ухаан балайрах болон амьсгал дахь спиртын агууламж 0.20 промиль эсвэл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль ба түүнээс дээш болж нэмэгдсэн байдлыг хэлнэ" гэж тодорхойлсон байна. 

Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь архи, согтууруулах ундаа ууснаас хүн ухамсарт байдлаа алдаж согтох, эсхүл хүний амьсгалаас согтууруулах ундаа үнэртэх байдлыг хэлнэ гэж тодорхойлжээ.   

Харин архины савлагааны тухайд “гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэл хувийн этилийн спирт бүхий согтууруулах ундааг 1 литрээс их, 18-аас дээш хувийн этилийн спирт бүхий согтууруулах ундааг 0.33 литрээс бага хэмжээгээр савлахыг хориглох бөгөөд согтууруулах ундааг хуванцар саванд савлахыг хориглох заалт тусгасан байна. 

Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад тавигдах үүрэг, шаардлагыг мөн тусгасан байна. Тухайлбал, согтууруулах ундаагаар үйлчлэх ширээнд зориулалтын савтай ундны ус байршуулна, үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ, согтсон үйлчлүүлэгчид такси болон дуудлагын үйлчилгээ дуудаж өгөх, эсхүл харгалзах хүнд хүлээлгэн өгнө гэхчлэн заалтууд тусгажээ.

Холбогдох байгууллагуудаас гаргасан онцлох саналууд 

Цагдаагийн байгууллагаас: 

  • Архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савалгааг багасгах, 

  • Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, боловсролын байгууллага, орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах,

  • Борлуулсан согтууруулах ундааны литр тутамд үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлэх

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл “2019 оны хийсэн судалгаагаар Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй гэж гарсан. Нийт насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 51 хувь нь хэтрүүлэн хэрэглэж байна. 40-өөс бага буюу 37, 38, 39 градусаар үйлдвэрлэж байгаа цагаан архинд бага татвар ногдуулдаг болов ч энэ төрлийн архи хүнд маш их хор хохирол үзүүлж байна. Тиймээс онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг өгсөн.

Мөн Зар  сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Зурагтаар дарс, шар айргийг маш их сурталчилж байгаа. Хоёр процентоос дээш спирт агуулсан бүх төрлийн ундааг согтууруулах ундаанд тооцдог. Үүнийг нэг процент болгох хэрэгтэй" гэлээ. 

Уг хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн хуулийн төслүүдэд тусган, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг нэгтгэх эсэхийг шийдэх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 15 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 24 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 26 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 49 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 51 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 47 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 50 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 42 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 10 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top