x

Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ярьж, орон нутгийн хөгжилтэй холбогдуулан иргэдийн тавьсан асуултад хариулсан юм. Тэрээр энэ үеэрээ “…Хээр газар сургууль, эмнэлэг барьчихсан байна. Зам, ус, цахилгаан байхгүй. Ийм бүтээн байгуулалт бүх аймаг сумдад байна. Одоо 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барихаа больё. Суманд халуун устай болъё гэж үзээд Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчлэн барьж байсан.

Мэргэжлийн хяналтын газрын дарга нь байна уу? Яахаараа дэд бүтэцгүй газар 6-7 тэрбумаар барилга барьчихдаг юм бэ? Одоо дулаан очихгүй учраас энэ өвөл тас хөлдөнө. Гэр барьж байгаа биш дээ? Дэлхий даяар дэд бүтцээ барьж байгаад дараа нь байшингаа барьдаг юм. Одоо энэ хохирлыг хэн барагдуулах юм? Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ” гэжээ.

Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Баянхонгор аймгийн иргэн Готов: “…Би малын эмч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн боловсон хүчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа сэхээтний хүрэлцээ, хангамж туйлын хангалтгүй байгаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хамгийн залуу хүн гэхэд л миний насны хүн болж байна. Залуу боловсон хүчнийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр хэрхэн ажиллуулах вэ гэдэгт төр засгийн бодлогын түвшинд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах сэхээтнийг бэлтгэх сургуулиудын төлбөрийг төрөөс дааж, амжилттай сайн суралцаад үйлдвэрлэл дээр ажилласан тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгож, орон сууцаар хангах зэргээр нийгмийнх нь асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, залуучуудын урам зоригийг сэргээсэн ийм хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн саналтай байна.

Баянхонгор аймгийн иргэн Эрдэнэбаяр: “…Говь нутагт ган гачиг, цөлжилт болж, үнэхээр хэцүү байна. Малчдын амьдрал бүрхэг болж байна. Баацагаан сумын залуучууд “Говьд нэг сая мод” гэдэг төслийг санаачилж,  “Эх нутгаа цөлжилтөөс хамгаалъя” гэсэн уриан дор төслөө эхлүүлэн ажиллаж байна. Энэ төслийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэхүү төслийг иргэд биш Байгаль орчны яам түрүүлж хийх ёстой ажил нь гэж залуучууд бид харж байна. Энэ төслийг Байгаль орчны яаманд дамжуулж, говийн бүсийг цөлжилтөөс хамгаалах талаарх саналыг би гэлтгүй, говийн бүх малчин дэмжиж байгааг уламжилмаар байна.

Баянхонгор аймгийн иргэн Батбаяр: “…Сүүлийн үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар маш их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулж байгаа нь сайн зүйл боловч улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, ашиглалтын зардал ихсэх гэх мэт асуудлууд байгаад байна. Жишээ нь, Жинст суманд гэхэд сургуулийн дотуур байранд 41 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд 150 хүүхдийн дотуур байр барьчихсан. Шинэ суурьшлын бүсэд гэхэд нэг айл байхгүй, дэд бүтэц байхгүй атал өрхийн эмнэлэг ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг байсан ч нэмж 2.4 тэрбум төгрөг болсон. Баянхонгор аймгийн хэмжээнд 8.7 тэрбум төгрөгийг тендер зарлагдсан төсөвт өртөг дээр нь нэмээд явж байгаа байдалтай. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, хөрөнгө оруулалтын сахилга хариуцлагын тал дээр онцгой анхаарахгүй бол нэг ч айл байхгүй хээр талд сургууль барьж, эмнэлэг барьсаар байх уу” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулт өгч, танилцуулга мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр манай оронд малын тоо толгой 80-90 саяд хүрлээ. Хүн ам нь гуравхан сая. Төрийн бодлогод юу дутагдаж байна вэ гэхээр арьс шир, мах, ноос үйлдвэр. Ноолуурын салбар харьцангуй болж байгаа. Хөдөө аж ахуйн сайд байхаасаа эхлээд арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөл боловсруулсан. Төрийн бодлогод оруулах гэж нэлээд зүтгэсний эцэст одоогоор Дархан хотод 10 сая ширхэг арьс, шир боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлчихээд явж байна. Үүнийг төр бодлогодоо оруулж шийдэх ёстой. Хувийн хэвшил, төртэйгөө нийлж ажиллах ёстой. Малчид эндээс хувьцаа авах ёстой. Малчид хувьцаа авснаар хоёр удаа ашиг олно гэсэн үг. Нэгдүгээрт, арьс ширээ тушаагаад ашгаа авчихна, хоёрдугаарт, үйлдвэр ашигтай ажилласнаар ногдол ашгаа авна.

Үүний өмнө яригдаж байгаа нэг асуудал нь олон жил яригдсан төмөр замын ажил говийн бүсэд эхэлсэн. Нэгхэн жилийн дотор 700 км төмөр зам барьж байна. Монголчууд хийж чадаж байна уу? Чадаж байна” гэв.

Ерөнхийлөгчийн хэлсэн саналтай холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хариулахдаа,

“…Үнэхээр энд буруу төлөвлөлт хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бид засаж залруулах бүх ажлыг маш яаралтай, цаг хугацаа алдалгүй, улсыг хохиролгүй байлгахаар зохион байгуулж, танд хариу мэдэгдэнэ” гэснээр уулзалт өндөрлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянхонгор аймагт ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, иргэдтэй хийсэн уулзалтын дараа Өвөрхангай аймагт ажиллаж байна хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 15 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 24 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 26 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 49 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 51 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 37 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 46 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 49 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 42 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 10 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top