x

О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм.

“Хурд”, “Билиг” компани сургалт үйлчилгээний зориулалтаар барилга барихдаа нийтийн эрх ашиг, Монгол Улсын хууль журмыг зөрчиж байгааг оршин суугчид эсэргүүцэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ гэсэн холбогдох бүхий л байгууллагуудад удаа дараа хандаж иржээ.

Энэ хооронд барилгын ажил эхэлж суурийн цутгалтаа хийж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа учраас “Академи” хотхоны оршин суугчид өчигдөр Хотын даргад хаягласан уриа лоозон барьж Хангарьд ордны үүдэнд жагслаа. Тэд энэ үеэр НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан юм.

Шаардлагатай бүх газарт 14 хоногийн өмнө СӨХ болон иргэдийн хувиар албан бичгээ өгсөн талаараа иргэдийн төлөөлөл ярихдаа “Барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг нийгмийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газар байдаг. Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байна. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандахад барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн хариу ирсэн.

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа барьж эхэлсэн. Түүнийг тодруулж өгнө үү. Хуулийн хэлтсийнхэнтэй уулзахад есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон барилгын зөвшөөрлийг сунгахгүй, газрын маргаанаас болоод ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн” гэж тайлбарлалаа.

Харин НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Энэ барилга угаасаа цуцлагдах ёстой. Гэхдээ би эрх бүхий албан тушаалтан биш учраас Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, хот байгуулалт хариуцсан орлогчийн хувьд энэ асуудалд эсрэг байр суурь дээр хатуу зогсоно. Сүхбаатарын хөшөөний араар хашаа татаж ногоон байгууламжийг сүйтгэж байгааг газар дээр нь очиж үзсэн. Ер нь тусгай зөвшөөрөл заавал цуцлагдана. Үүн дээр иргэд тайван байж болно.

Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрын  даргатай уулзаж асуудлыг ярина. Алга дарам нийтийн эзэмшлийн талбайг хашаад авчихдаг байж болохгүй. Үнэхээр норм стандарт зөрчсөн бол барилга барьж болохгүй. Засаг дарга захирамжаа цуцлахгүй бол шүүхэд хандах эрхтэй” гэсэн юм.

“Академи” хотхоны иргэдийн хувьд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан барилгын зөвшөөрлийг цуцлахгүй бол Ерөнхий сайд, шүүхэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 35 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 45 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 48 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 40 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 8 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 26 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top