x

"Монголчууд өөрсдөө усан цахилгаан станц барьж, ашиглах хэмжээний туршлага хуримтлуулсан"

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн иргэдтэй уулзаж саналыг нь сонслоо.

Мөн Улаанбаатар хотоос 1,100 км зайд Завхан голыг түшиглэн байгуулсан Тайшир УЦС-ын барилга угсралтын ажил хоёр жил үргэлжилж 2007 онд дууссан.

Ийнхүү 2008 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 233 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, хоёр аймгийн 29 сум суурингийн 120 мянган ард иргэд, 1,000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг эрчим хүчээр хангасан байна. Энэ нь дизель станцын үйлдвэрлэлтийн өртгөөр тооцвол 1 кВт.цаг тутамд улсын төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдгийг Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тайшир УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд:

  • Суурилагдсан хүчин чадал: 11 МВт
  • Жилд үйлвэрлэх эрчим хүч: 37.0 сая кВтц
  • Усан сангийн нийт эзлэхүүн: 1,030 сая м3
  • Усан толион талбай: 52.0 км2
  • Далангийн өндөр: 50 метр
  • Далангийн урт: 190 метр

Тайшир УЦС-ийн удирдлага тус станц ажиллагаатай болсноос хойших 12 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө усан цахилгаан станц барьж, ашиглах хэмжээний туршлага хуримтлуулсан гэж үзэж байгаа илэрхийллээ.

Жишээ нь, далангийн өнгөлгөөний хэсгийг европын технологиор хийснээс Монгол Улсын уур амьсгалаас шалтгаалан ажиллагааны явцад хүндрэл үүсчээ. Ингээд монгол инженерүүд хамтран хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх механизмыг зохион бүтээж, асуудлыг шийдвэрлэж чадсан байна.

Иймд, дотоодын урсацтай долоон голыг түшиглэн 10 өөр байрлалд Тайшир УЦС шиг цахилгаан станцыг байгуулах боломжтой талаарх судалгааг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Тодруулбал, баруун, төв, зүүн бүсийн аймгуудын нутаг дэвсгэр дэх томоохон гол, мөрнүүдийг түшиглэн гадаргын усны хуримтлал үүсгэх сангуудыг байгуулах талаарх судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь төвийн бүсийн нэгдсэн системийн горим тохируулгад чухал бөгөөд эрчим хүчний хараат бус байдал, ялангуяа баруун бүсэд эрчим хүчний хараат бус байдлыг хангахад маш өндөр үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мөн албаныхан хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн саяхан III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 36 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 46 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 49 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 41 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 9 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top