x

Говь-Алтай аймгийн 186 ээжид “Эхийн алдар” одон гардуулав

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

57 гаруй мянган хүн амтай Говь-Алтай аймгаас энэ жил 186 ээж “Эхийн алдар” одон хүртсэний дотор Нэгдүгээр зэргийн одонг 8, Хоёрдугаар зэргийн одонг 178 ээж тус тус хүртлээ.

Одон гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд баяр хүргэж:

"Элбэрэлт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, монголын бяцхан иргэдийг сэтгэл тэнүүн, хайр дүүрэн, цовоо цолгин өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үеийн үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай. Энэ л уламжлалаа монголын төр хадгалан үргэлжлүүлж, эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жил бүр талархал илэрхийлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 186 ээжид гардуулж, ээжүүдийн догдлол, гэр бүлийнх нь баяр баяслаас хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

“Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртсэн 8, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 178 ээжид халуун баяр хүргэж, энхрий бяцхан үрсээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, ажилч хичээнгүй, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай монгол хүн болгон өсгөх ариун, гэгээн үйлсэд нь амжилт хүсье.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хүртээдэг “Эхийн алдар” одон бол хэзээнээсээ эх хүнийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн монгол ардын уламжлалт сэтгэлгээний нэг хэлбэр, хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ.

Хүн бүрийн сэтгэлд хамгаас дотно, эрхэм нандин эрдэнэ нь болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг магтан дуулсан бүтээл олон хэдий ч үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь даацтай дэмжлэг үзүүлсэн төрийн бодлого хангалтгүй гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх. Тийм ч учраас миний бие хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Эхчүүдийг дэмжинэ гэдэг монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа  хамгаалж байгаа хэрэг юм.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Говь-Алтай аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 3 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 4 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 35 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 44 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 47 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 40 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 8 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 21 цаг 26 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top